Талхны үнэ нэмэгджээ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа энэ үед талхны үнэ нэмэгджээ. “Мишээл” талх 1100 төгрөг байсан 1200-1250 төгрөгөөр зарагдаж эхэлжээ. Дэлгүүрүүд үйлдвэрээс нь үнээ нэмсэн гэх тайлбарыг өгч байгаа аж. “Талх чихэр” ХК түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас талхны үнээ нэмсэн. Атар талхнаас бусад талхны үнийг өнгөрсөн долоо хоногоос 50-100 төгрөгөөр нэмсэн байгаа гэсэн тайлбар өгсөн байна.

 
Зуйван чех талх 850 төгрөг байсан бол 950 төгрөг болжээ. Хэрчсэн, хөх тарианы талхны үнэ ч 50-100 төгрөгөөр нэмэгдээд байгаа аж. “Атар-Өргөө” ХК “Атар” талхнаас бусад талхны үнээ 100 орчим төгрөгөөр нэмсэн аж. Тиймээс дэлгүүр, худалдааны төвүүд дахин 50-100 төгрөг нэмж борлуулж байна. Үнэндээ талхны үнэ нэмэгдсэн ч чанар грам хэмжээ нэмэгдсэн зүйл байхгүй байгаа. Энэ мэтчилэн өдөр ирэх тусан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа энэ үед нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэгчээр талхны үнэ нэмсэнтэй холбогдон бусад барааны үнэ нэмэхүй гэх баталгаа байхгүй байна. 


                                                                                                Б.Ган-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025