Манайхан Германыг дийлэх үү?

Боксын спорт сонирхогчдод зориулан хүргэх хоёр ч мэдээлэл байна. Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 40-н жилийн ойг тохиолдуулан хоёр орны боксчидын халз тулаан болох гэж байгаа аж.  Тулаанд   Монгол, Германы  тамирчид долоон жинд өрсөлдөх юм байна. Тэмцээн энэ сарын  27-ны 17:00 цагаас Монгол шилтгээн цогцолборт болох юм байна.  
Тэгвэл өөр нэг мэдээлэл нь Монгол Улсын Ардын багш Д.Бандийн нэрэмжит бага насны боксчидын улсын аварга шалгаруулах “Олимпийн гараа” тэмцээн өнөөдөр эхлээд байна. Уламжлал болон зохиогдоод 31 дэх жилтэйгээ золгож буй тус тэмцээн 11-12, 13-14 насны ангиллаар 22 жинд өрнөх юм.
Тэмцээний урьдчилсан тулаан 23-26-нд, хагас шигшээ тулаан 28-нд, шигшээ тулаан 29-нд тус тус болж байгаа аж. Тус  тэмцээн нь энэ жилээс эхлэн Улсын аварга шалгаруулах тэмцээн болон өргөжиж байгаагаараа онцлог гэдгийг зохион байгуулагчид нь хэлж байна. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025