Зургаан настайдаа хөгжмийн ертөнцөд хөл тавьж байсан жаахан охин өдгөө Монголын сонгодог урлагт авьяасаараа өнгө гэрэл нэмж явна. Тэр бол хийлч О.Байгаль юм. Хэн хүнд орон зайгаа өмчлүүлээд байдаггүй сонгодог урлагийн талбар түүний хөдөлмөрч дайчин чанар, их эрч хүчний өмнө “буулт” хийж байгаа ч гэж болох. Тэгвэл хийлч О.Байгаль төгөлдөр хуурч Б.Оюутай хамтарсан хоёр дахь тоглолтоо хийх гэж байгаа аж.
Тэд өнгөрсөн жил дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлээс сорчлон “The Best of classics” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд хийж байсан юм. Харин энэ удаа зохион байгуулж буй “Glorious Mongolia” тоглолтонд монголын үе үеийн гайхамшигт хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуунууд эгшиглэх аж. Мөн тус тоглолтонд МУГЖ Ө.Уянга, “3 охин” хамтлагийн дуучин Солонго, “Memory pop orchestra” оролцож, гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Хөх тэнгэрийн орноор” аялалын шилдэг гэрэл зургийн бүтээлүүд хөгжимтэй хослон үзэгчдэд хүрэх юм байна.
Тоглолт энэ сарын 28-ны 19:00 цагт Mongolian Star Melchers-t болох аж.


Б.Ган-Эрдэнэ
Сэтгэгдэл (1)