Дэлхийн аваргаар “найраа” хийх үү?

Бразилд зохиогдож буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид дундаа ороод байна. Өнөө шөнөөс эхлэн багууд хэсгийн сүүлчийн тоглолтоо хийж, хасагдах шатанд шалгарах багуудын нэрс тодрохын зэрэгцээ тэмцээнээс хасагдсан багууд гэрийн зүг одож эхэлнэ.

Дэлхийн аваргын G хэсэгт нэгэн тун сонирхолтой байдал бий болчихоод байна. Энэ хэсэгт Герман, Португал, Гана, АНУ-ын баг багтсан. Одоогоор Герман, АНУ тус бүр 4, Гана, Португал тус бүр 1 оноотой яваа. Сүүлчийн тойрогт Герман-АНУ, Португал-Ганатай учраа таарсан юм. Хэрвээ Германий шигшээ АНУ-тай тэнцчихвэл хоёулаа дараагийн шатанд үлдээд, Португал, Гана хоёр нутаг буцах юм. Хэргийн гол нь АНУ-ын шигшээ багийг герман хөлбөмбөгч Юрген Клинсманн дасгалжуулж байгаа. Харин Германы шигшээг 2006 оны дэлхийн аваргаар Клинсманны туслахаар ажилласан Йоахим Лёв удирдаж байна. Тиймээс хөлбөмбөгийн ертөнцөд Герман-АНУ сүүлчийн тоглолтдоо тэнцчихвэл “найраа” хийсэн гэсэн сэжиг, хардалт төрөх нь гарцаагүй болоод байгаа юм.

Үүнд Германы дасгалжуулагч Юрген Клинсманн хариулт өгчээ. “Лёв тэнцэх санал тавьбал яах вэ гэж үү? Тэр над руу тэнцэе гэж залгахгүй ээ. Тэр өөрийнхөө ажлыг, би бас өөрийнхөө ажлыг хийж байгаа. Бид хоёулаа л хожихыг хичээнэ. Герман ч, АНУ-ын баг ч хожихын төлөө л тоглодог. Энэ тоглолтоор хэсгээ хэн тэргүүлэх нь тодорхой болно шүү дээ. Одоо нэг нэгэн рүүгээ найр тавин залгадаг цаг биш ээ” гэж Клинсманн хэлсэн байна.

Харин Лёв “Клинсманн бид хоёр хамтдаа ажиллаж байсан. Нэг нэгнээ хүндэлдэг” гэснээс илүү зүйл хэлсэнгүй.

Хэрвээ G хэсгийн сүүлчийн тоглолтод Герман-АНУ-ын баг тэнцвэл тэднийг “найраа” хийсэн гэж дэлхий даяар үзэхээр болчихоод байна.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Ashig sonirkholiin zorchild orokh yum biz dee
    2014 оны 06 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025