
Анх Монгол Чанву гэгдэн олны анхаарлыг татаж од болох замналаа эхлүүлж байсан Анууш буюу Э.Гантулга сүүлийн жилүүдэд хөтлөгчийнхөө хувиар “тод” байх болсон. Тэр дундаа “Universe best songs” наадмын хөтлөгч гэдгээрээ бүр гоцорсон л доо. Хөтлөгч П.Одгэрэлтэй хамт зургаа дахь жилдээ тус наадмыг хөтөлж байгаа Анууш “Best of the best” наадмыг хөтөлж байхдаа үзэгчдийн анхаарлыг татсан нэгэн үг амнаасаа унагалаа. Юу гэхээр хамтран хөтлөгч П.Одгэрэл нь тайзан дээр ташаагаа хөдөлгөж үзүүлэхийг нүдээ унаган байж харсан Анууш, “Ямар гоё таазаа хөдөлгөж байна аа. Олон жил анзаарч хараагүй юм байна шүү” гэвээ. Ийн өнгөрсөн жилүүдэд “харалган” явснаа гэнэт ухаарсан Ануушыг явж явж Одгэрэлтэйгээ суухвий гэсэн хүмүүс ч байна.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (38)