Авьяаслаг залууст амжилт гаргах боломж олгодог "Universe Best Songs” наадам өмнөх жилүүдийнхээсээ онцлогтой болж байгаа. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус наадам энэ жил “Best of the best” гэсэн шалгаруулалт дор шилдгийг тодруулав. Шилдгийн шилдэгт багтсан залуусын тухайд тус тусын уран бүтээлээ замаа хөөсөн нь олон байлаа. За мөн энэ жил шилдгээр шалгарсан авьяаслаг залуус ч олон байсны нэг нь "Universe Best Songs” 2014 наадмын шилдэг оролцогч н.Дагийсүрэн гэх хөл хүнд бүсгүй юм. Түүнийг шилдгийн шилдгийг тодруулах арга хэмжээн дээр хоёр ч удаа бүдэрч унахаа шахахад нь үзэгчид болон шүүгчид суудал дээрээсээ хоёр ч удаа өндийж харагдсан шүү. Ирэх долдугаар сард амаржих авьяаслаг бүсгүй хэдийнэ өөрийн фенүүдтэй болчихсон нь харагдаж байсан гэхэд болох байх. Дашрамд өгүүлэхэд, н.Дагийсүрэн чөлөөт бөхийн тамирчин бөгөөд олон ч медальтай гэсэн.


Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна