“Рок мангас” Р.Мөнхсайханыг бизнес мангас гэдгийг нь та мэдэх үү.Тэрбээр урлагийн салбартаа танигдсан нэгнээс гадна улстөрчид, бизнесмэнүүдийн дунд их эрэлттэй хүн юм. Учир нь Р.Мөнхсайхан салбар салбарын бизнес эрхэлдэг бөгөөд “Адмакс” гэх Монголын анхны реклам, зар сурталчилгааны мэргэжлийн агентлаг түүнийх. Энэхүү агентлагаар нь үйлчлүүлж, бизнесээ өргөжүүлэх гэсэн хүсэлтэй нөхдүүд рок мангасыг бараг л амраадаггүй гэнэ. За мөн рок болон бизнес мангас маань “Жаргалан” хотхонд дээд зэрэглэлийн ресторантай гэхээр үнэхээр жаатай эр байгаа биз. Тэгвэл түүний “жаа” улам нэмэгдсээр л. Юу гэхээр тэрбээр хувь бизнесийнхээ хажуугаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын захирлаар ажиллаж байгаа юм.
Н.ДАРИЙ
Сэтгэгдэл байхгүй байна