Хулангийн үдэш, Хулангийн шөнө

Яруу найргийн хатан хаан СГЗ Ц.Хулангийн үдэш өчигдөр тохиов. Бид сэтгэл, оюуны цангаа юугаа тайлж хэсэгхээн хором амсхийхдээ уярал, ухаарал, гуниг, зэмлэл, нулимс амтлуулсан мөртүүдийг  зүрхээ нээж сонсов. Агуу юмаа, энэ бүсгүй. Ирлэсэн тонгорог шиг хурц, эгнэшгүй их авьяастай, дэрвэгэр хормой дэрвүүлэн сэвэлзтэл алхах нь цаанаа л гал цогтой.
Тэр үзэгчдийг уйлуулж, дуулуулж, учирлаж, аргадаж, загнаж шүлгээрээ “ташуурдав”. Омог бардам юмаа, энэ бүсгүй.
Үнэн үг гашуун ч гэсэн амттай, үнэн сэтгэлийн шүлэг сонсох тусам яруу. Зав чөлөөгүй бидний амьдралд гэрлээ тусгасан үзэсгэлэнт од, завсар зайгүй тэмүүлэх гал шиг дүрэлзсэн их авьяас ... Ай Хулан хатан ямар тэнгэрлэг юм бэ.
Сэтгэл гэдэг залуухнаараа байдаг цорын ганц эрхтэн. /СГЗ Ц.Хулан/ Энэ үгийг би хувьдаа зүрхэндээ сийлэв. Тэр үнэхээр 18-т шиг гялалзаж, өнжүүлийн хөх өвгөд шиг алсын алсыг харж, бодол оюунаараа бусдаас ямагт түрүүлэхийг нь зүйрлэх зүйрлэл олдошгүй нь.
Түүний сэтгэл залуухнаараа байна, тэр цаашдаа ч залуугаараа байх болов уу. Гайхалтай юмаа, Хулан хатан.

 


У.Цахирмаа

фото Д.Цэгц

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • hey
    Nuhur ni gaigui zaluu daanch uurtuu heregtei huntei bol huvaaltsahaas butsahgui
    2014 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин
    ene tsagiin sodon goyol ireedyi hoichiin erhem hyndlel ergelzeegyi bidnii ouynii gangraa. gej chadan yadan bahdii daa
    2014 оны 06 сарын 24 | Хариулах
  • Huland bayat hurgeye
    Sain baina, Hulaan. Amjittai avyastai humuust ataarhah, zamd ni saad bolson oodgui horon sanaatnuud olon baidag yum shuu. Tiim humuusiig buu toogooroi, olon saikhan uran buteel hiigeerei. Saikhan, uhaantai, huchtei saikhan mongol busguichuudiin toloolol ni chi shuu, Hulaan.
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025