О.Анхаа, Б.Халиун хоёр “тэнгэрлэг” болцгоожээ

Рок попын тогоон дахь дуэт дуучид болох О.Анхаа, Б.Халиун хоёр хамтын амьдралаа цогцлоон зохиохын тулд чамгүй давааг давсан гэдэг. Хатуу чангаараа зартай продюсер Б.Ангирмаа хатагтайн хүнтэй сууж, хүүхэдтэй болж үл болно гэсэн  хатуу зарлигийг зөрчин байж дуучин О.Анхаатай сууж, “Киви”-гээ орхиж байсан Б.Халиун дүр төрх, хоолой юугаараа өвөрмөц гишүүдийн нэг байлаа. Тиймдээ ч орон зайгаа алдалгүй нөхөртэйгөө  хамтран уран бүтээлээ туурвисаар яваа. Анхны хүүхдээ төрүүлчихээд ажрах ч үгүй тайзан дээр гарахдаа өмнөх гоо сайхан бие галбираа хадгалсаар байсан түүнийг дайчин, айхтар бүсгүй хэмээн тодорхойлох хүмүүс цөөнгүй.
Хамтлагийнхаа карьерыг орхин байж өмнөх амьдралтай эрийг насныхаа ханиар сонгосонд гайхах нэгэн байхад хайр дурлалынхаа төлөө хамаг байдгаа зориулсан зоригтой бүсгүй хэмээн үнэлэх нэг нь ч байдаг. Юутай ч гэргийтэй нь харьцуулахад гологдохоор О.Анхаагийн хувьд өмнө нь эхнэр, хүүхэдтэй байсан бөгөөд анхны хүүгийнхээ ээжийг нялх биетэй байхад орхиж Б.Халиунтай суусан гэдэг. Хүмүүнлэгийн элч дуучин гэчихээд гэргий, хүүхдээ орхиж 2 дахь амьдрал зохиосон хүн муутай залуу хэмээн шүүмжлэх хүн харин хаа сайгүй тааралддаг нь аргагүй. Хайр сэтгэлийн төлөө юуг ч уучилж болдог хойно халуун хайраараа ханилсан хосууд том хүүхдээ өөрсдөө авчээ. Түүнчлэн  саяхан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан  “Тэнгэрлэг гэр бүл” шалгаруулах үзүүлэлтэнд тэнцэж, шилдэг гэр бүлийн өргөмжлөлөө гардан авсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    Сайхан залуучууд гэр бүлд нь сайн сайхныг хүсье.шинэ сайхан бүтээл хийгээрэй та2 ын дуунуудаар сонсогчид бид дутаж байга шүү.
    2016 оны 09 сарын 02 | Хариулах
  • Зочин
    tag untarchihsan 2 yum bish uu.odoo haana yamr duu duulaad od bolood bga yum be.kk
    2015 оны 05 сарын 12 | Хариулах
  • Tuya
    Hudulmurch zaluuchuud gej bodoj bn olon zuiliig sedej hiideg. manaihan zarim n t1 t1 yum bichxiin kkk minii huriman deer 5 jiliin omno duulsanlda aj amidral min saihan l yavj bn
    2015 оны 01 сарын 22
  • Зочин
    ёоооох, больж үз. энэ нийгэм чинь галзуурчихаж. тэнгэрлэг гэр бүл ч гэх шиг. нууц амрагууд нууц нь баригдаал бантсандаа суугаа биз дээ. иймэрхүү юмнуудыг өөгшүүлээд. энэ хоёрыг хуриман дээрээ дуулуулсан хүн салах нь тодорхой
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
    • Tuya
      Hudulmurch zaluuchuud gej bodoj bn olon zuiliig sedej hiideg. manaihan zarim n t1 t1 yum bichxiin kkk minii huriman deer 5 jiliin omno duulsanlda aj amidral min saihan l yavj bn
      2015 оны 01 сарын 22
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025