Нууцлаг элит хос

Олны нүдэнд тэр бүр тороод байдаггүй нууцлаг элит эрхмүүд манайд бий. Тухайлбал, урлаг судлаач Ч.Болдбаатарыг онцолж болж байна. Аристократ хэв маягийг алхам тутамдаа мэдрүүлдэг түүнийг урлагийн хүрээнийхэн  андахгүй. Хүзүүндээ дэгжин гэгч нь алчуур зангидаж, донжтой нь аргагүй ихэмсэг алхдаг энэ эр Москвагийн их сургуулийн зураачийн ангийг дүүргэсэн. Дэлхийд зартай том сургуулийг дүүргэснийх гайхалтай бишрэм зурдаг тэрбээр урлаг судлалын ухааны докторын зэрэгтэй. Урлагийг задлан шинжилж, шүүмжлэхдээ ёстой хяргаад хаячихдаг хэгжүүн эр. Түүний гэргий “аэробек”-ийн Өнөрхүү хэмээх бүсгүйг дээдсийн хүрээний хүүхнүүд андахгүй. Эрүүл хооллолт, хөдөлгөөний ач холбогдлын талаар манайхан ярих нь бүү хэл мэддэггүй байсан цагт аэробекийн талаар сурталчилж, хүүхнүүдийг хуйлруулж байсан дэгжин хээнцэр нэгэн. Өнөрөө хатагтай том урлаг судлаачийн гэргий гэсэндээ хувцаслах соёл, биеэ авч явах тал дээр ч бусдад үлгэр жишээ үзүүлдэг бүсгүй юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    юуны дэгжин харагдах бvх юм нь огдоо стильтэй.бие нь бол дажгуй юм.хувцаслалт шаахай эгэ ьэр бол горьгуй ээ.
    2014 оны 06 сарын 22 | Хариулах
  • q
    namgiin melhii shig huuhen bdgiin. stilnii l dee yaltchgui
    2014 оны 06 сарын 21 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025