Х.Отгоогийн “Бороотой залуу”

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн содон стилиэр танигдан гарч ирсэн дуучин бол альтернатив Х.Отгоо буюу Х.Отгончимэг. Тэрбээр анх “Нисванис” хамтлагийн тоглолтод оролцож, улмаар “Play time” наадмын онцгой оролцогчдын нэг болон тодорч гарч ирсэн юм. Харин сүүлийн жилүүдэд дуучин бүсгүй хувийн амьдралаа төвхнүүлээд уран бүтээлийн хурдаа сааруулсан. Гэхдээ түүний дуунууд өнгөрсөн хугацаанд хөгжим сонирхогчдын сонсох дуртай дуунуудын жагсаалтад байр сууриа хадгалсан хэвээрээ байсан.
Тэгвэл хөөрхөн хүү, охин хоёрын ээж, айл гэрийн халамжтай эзэгтэй болсон дуучин бүсгүй шинэ уран бүтээлдээ эргэн орсон гэх таатай мэдээ байна. Х.Отгоо шинэ цомгоо фенүүддээ удахгүй хүргэх гэж байгаа бөгөөд  “Бороотой залуу” дууныхаа клипний ажилд ороод байгаа юм байна.
 

Г.БӨРТЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025