Хэвийн таргалалт гэж байдаггүй

ЭМШУИС-ийн дэд захирал, анагаах ухааны сургуулийн захирал, УКТЭ-ийн Диабетийн төвийн дарга Доктор Д.Алтайсайхантай ярилцлаа.
-Сүүлийн үед манай улсад төдийгүй дэлхий нийтэд таргалалт хэмээх өвчин газар авч аюулын харанга дэлдэж байна. Ер нь хэвийн таргалалт эмгэг таргалалт гэсэн ялгаа байдаг уу. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Таргалалт гэдэг нь өөрөө эмгэг өвчин. Тиймээс хэвийн таргалалт гэж байдаггүй. Таргалалтыг шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн ангилалд хувааж авч үздэг л дээ. Хоол тэжээлийн улмаас үүссэн таргалалт, өвчин эмгэгээс үүссэн таргалалт гэх мэт... Тухайлбал, дотоод шүүрлийн булчирхайнаас үүссэн таргалалт гэж мөн байдаг. Хүүхэд төрүүлснээс үүдэн таргалах тохиолдол ч бий.
Ер нь бол тухайн хүний хийж байгаа ажил хөдөлмөр, түүнд зарцуулж байгаа энерги, биеийн өндөр зэргээс хамаарч хүнд байх ёстой жин гэж байдаг. Тэр жингээсээ хэтэрвэл илүүдэл жинтэй гэж үздэг. Харин хэт илүү байвал таргалалт гэдэг.
-Таргалалтыг бүсэлхийн тойргоор хэмжиж болох уу?  Өөрөөр хэлбэл эмэгтэй, эрэгтэй хүний бүсэлхийн тойргийг хэдэн см-ээс дээш байхад илүүдэл жинтэй гэж үзэх вэ?
-Таргалалтыг дотор нь хэлбэрээр нь хэд хэд ангилдаг л даа. Алиман, лийрэн гэх мэт. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн нь гуяараа, эрэгтэй хүн гэдсээрээ таргалах нь олонтаа байдаг. Тиймээс эмэгтэй хүн лийр шиг, эрэгтэй хүн алим шиг таргалдаг гэж үздэг. Манай эрэгтэйчүүдийн олонхи нь гэдсээрээ маш их таргалж байна. Үүнийг төвийн таргалалт гэж нэрлэх ч бий. Үүний аюул нь цусны даралт, цусан дахь өөх тос, сахар, глюкоз ихсэх, чихрийн шижин үүсэх гэх мэт олон өвчлөлийн үндэс суурь болдог. Тиймээс үнэхээр хэвлийн таргалалт мөн байна уу үгүй юу гэдгийг нь мэдэхийн тулд бүсэлхийн тойргийг нь хэмжиж үздэг. Ингэхэд эмэгтэй хүний бэлхүүс 88 см-ээс дээш, эрэгтэй хүн 102 см-ээс дээш байвал хэвлийн таргалалт үүсэн байна гэж үздэг.
-Тэгэхээр иргэд маань таргалалттай ер нь хэрхэн тэмцэх вэ. Цусан дахь өөх тосыг хэрхэн бууруулах вэ?
-Бидний биенд илүүдэл өөх хуримтлагдсаныг л таргалалт гээд байгаа юм.  Тэгэхээр хүн бол амьсгалах,  цус солилцох гэх мэт үндсэн бодисын солилцоогоо  явуулахад тодорхой энерги зарцуулдаг. Ямар нэг хөдөлмөр хийгээгүй үед ч хүний бодисын солилцоо явагдсаар л байдаг. Бидний зарж байгаа энерги авч байгаа энерги хоёр тэнцүү байх хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд илүүдэл өөх хуримтлагддаггүй. Тэгэхээр бидний хоол тэжээлээр авч байгаа илчлэг нь ажил хөдөлмөр, хөдөлгөөнд зарцуулж байгаа энергиэсээ их болоод ирэхээр л өөх болоод хуримтлагдаад байгаа юм. Түүнийгээ таргалалт гэж нэрлээд байгаа юм. Тийм учраас ерөөсөө энгийн. Байх ёстой зүйлийг л идэх ёстой. Амьдралын үйл ажиллагаагаа хэвийн явуулахад тохирсон илчлэг авахаар хоол, хүнс хэрэглэх хэрэгтэй. Суугаа ажилтай, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс тийм их илчлэгтэй хоол идэх хэрэггүй. Харин биеийн хүч шаардсан хөдөлмөр эрхэлдэг хүн түүндээ тэнцэхүйц хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Тийм учраас өөртөө тохирсон эрүүл хоол хүнс хэрэглээд л байвал таргалахгүй байх хамгийн энгийн арга юм даа.
Харин нэгэнт цусан дахь өөх тосны хэмжээ ихэссэн тохиолдолд Герман улсад үйлдвэрлэсэн симва денк эмийг хэрэглэхийг эмч нар зөвлөх болсон. Энэ эмийг олон жилийн судалгааны дүнд гаргаж авсан маш сайн судлагдсан эм төдийгүй монголд саяханаас орж ирэн хэрэглэгдэх боломжтой болсон нь сайшаалтай. Дэлхийн нийтээр саяханаас өргөн хэрэглэж эхлээд байгаа.
-Таргалалт бол маш олон өвчний үүсвэр гэдгийг та дээр хэллээ. Ер нь тарган хүн бүр чихрийн шижин өвчнөөр өвдөх үү?
-Ер нь дийлэнх нь. Тарган хүмүүсийн 90 хувь нь чихрийн шижин өвчнөөр өвдөх магадлалтай байдаг. Тийм учраас өндөр эрсдэлтэй гэж үздэг. Чихрийн шижин өвчин нь бидний зан үйл, амьдралын хэв маягаас хамаардаг. Манай иргэд өдөр тутам тамхи ихээр татаж байна, өөх тос ихтэй хоол идэж, байнгын дасгал хөдөлгөөн хийхгүй байна. Тиймээс бид хамгийн түрүүнд эрүүл хоол хүнс хэрэглэх гэх мэт амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ илүүдэл жингээсээ салах гэж байна гээд манай зарим охид, бүсгүйчүүд хоолноос гарч, бүр тураалдаа орчихсон явж байдаг. Энэ бол биш шүү. Аливаа зүйл хэтэрвэл аюултай байдаг.
-Чихрийн шижин өвчний анхны шинж тэмдэг хэрхэн илэрдэг юм бэ?
-Чихрийн шижингийн хувьд ихэнхдээ шинж тэмдэггүй явагддаг. Дотроо хэд хэдэн хэлбэртэй. Үүний хамгийн элбэг тохиолддог нь хоёр дахь нь буюу хэв шинжийн илрэлгүй байдаг. Тиймээс иргэд нэлээд хүнд хэлбэртээ орсон үедээ эмнэлэгт ханддаг. Хүндэрсэн үедээ чихрийн шижин нь нүдний хараа муудсан, бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан, эсвэл хөл гар нь хавагнах ч гэдэг юм уу ийм байдлаар илэрдэг. Тиймээс тарган, илүүдэл жинтэй хүмүүс толгой дараалан жилд эсвэл хагас жилд нэг удаа чихрийн шижин өвчнөөс сэргийлж цусан дахь сахараа үзүүлэх буюу эмчид үзүүлж урьдчилан сэргийлж байх ёстой. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй бүлэгт байгаа гэдгээ ойлгох ёстой.
-Сүүлийн үед дэлхий нийтийн анагаах ухаанд чихрийн шижин хэмээх ямар нэг гойд шинж тэмдэггүйгээр ирдэг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар эм, бэлдмэлийг хэрэглэж байна вэ?
-Урьдчилан сэргийлэхийн тулд хамгийн түрүүн эрүүл хооллох хэрэгтэй.  Харин өвчин туссан тохиолдолд сайтар хянах хэрэгтэй. Манайд чихрийн шижингээр өвчлөнгүүтээ маш богинохон хугацаанд хэвтэрт орж, хараагүй, бөөрний дутагдалд орсон хүмүүс олон бий. Бүр хөл гараа тайруулсан нь ч бий. Энэ нь юу хэлээд байна вэ гэхээр тогтмол үзлэгт хамрагдаж, сургалтадаа суухгүй байна гэсэн үг. Өөр нэг чухал зүйл нь тэд эмээ тогтмол хэрэглэхгүй байна гэсэн үг.
Хэрэглэх эм бэлдмэлийн хувьд өвчлөлийн байдлаасаа хамаарч эхлээд эрүүл хооллох, өвчин үүсчихсэн тохиолдолд өдөрт нэг эм уух, шат ахисан үед давхарлан уух гэх мэт шат дараалсан эмчилгээг хийдэг. Харин хүмүүс өдөр бүр уух ёстой эм, эмчилгээгээ таслаад хаячихдаг. Үүнээсээ болж өвчин нь бүр хүндрэх нь бий.
Сүүлийн үед дэлхий нийтээр Германы Глимепирид денк, Метформин денк эмүүдийг хэрэглэж байна. Эдгээр эмийг өдөрт нэг удаа тогтмол уух ёстой байдаг. Тухайн өвчтөн эмээ өдөр бүр тогтмол удаан хугацаанд ууж чадах юм бол глимепирид денк, метформин денк эмүүд нь маш өндөр үр дүнг үзүүлж чаддаг нь судалгаагаар тогтоогдсон.  
-Сүүлийн үед таргалалт, чихрийн шижин өвчний үед өдөрт нэг удаа энэ эмийг уух ёстой гэж зөвлөх хандлага бий болоод байгаа гэсэн. Энэ нь эмээ уухаа мартсан тохиолдолд тухайн өвчтөнд нэлээд эрсдэл бий болж байна гэсэн үг үү?
-Таргалалтын эсрэг сүүлийн үед мөн Герман улсад үйлдвэрлэсэн симва денк эмийг хэрэглэхийг эрдэмтэд зөвлөх болсоныг дээр хэлсэн. Энэ эмийг бараг саяхан гаргаж авсан шинэ бүтээгдэхүүн гэхэд болно. Гэхдээ маш өндөр үйлчилгээ үзүүлдэг нь олон жилийн судалгаагаар тогтоогдсон байдаг. Симва денк нь бодисын солилцоог эрчимжүүлж, бидний хоол тэжээлээр авч буй өөх тосыг задалдаг үйлчилгээг үзүүлдэг.
Харин глимепирид денк, метформин денк эмүүдийн хувьд чихрийн шижин өвчний үед ууж хэрэглэдэг. Герман улсад үйлдвэрлэсэн эдгээр эмүүд нь Европын стандартаар хийгдсэн бүтээгдэхүүн. Маш олон шалгуурыг давсан, олон сая хүнд туршигдаад өндөр үр дүнд хүрсэн нь тогтоогдсон. Таргалалт болон чихрийн шижин өвчний эсрэг олон эм, бэлдмэл байна. Герман ч, Бангладеш ч хийж байна. Гэхдээ энэ хоёрын хооронд маш том ялгаа байгааг тайлбарлах нь илүүц болов уу.

 

 

 

 

 

 

 

 

-Ер нь чихрийн шижин өвчтэй гэдэг нь оношлогдсон л бол таны хэлсэн глимепирид денк, метформин денк эмүүдийг заавал уух ёстой юу, тасалсан тохиолдолд яах вэ?
-Тийм өдөр бүр уух ёстой. Эмээ тасабал үйлчилгээ нь муудна гэсэн үг. Тархинд гэнэт цус харвах гэх мэт ноцтой аюултай байдаг. Тиймээс өвчтэй гэдэг нь оношлогдсон л бол эдгээр эмүүдийг өдөр бүр, насан туршдаа уух ёстой.
-Саяхан манай эмнэлгүүдийн дотоод шүүрлийн эмч нарын дунд сургалт болсон гэсэн. Ямар сургалт байсан юм бэ?
-Эмч гэдэг хүн өдөр бүр өөрийгөө цэнэглэж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол өдөр болгон техник технологи шинэчлэгдэж, хувьсаж байгаа өнөө үед өөрсдөө ч гэсэн боловсорч байх хэрэгтэй. Өвчтнүүд маань ч гэсэн эмчээсээ дутахааргүй мэдлэгтэй болчихсон байна шүү дээ. Тиймээс бид сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байдаг юм. Үүний нэг нь “Денкфарм” компаниас эмч нарыг сургалтад хамруулж, чихрийн шижинг анагаах шинэ үеийн бэлдмэл глимепирид эмийг хэрхэн хэрэглэх талаар зөвлөлдсөн явдал юм. Эмч нартаа уг эмийг хэрхэн, яаж, ямар үед нь хэрэглэх талаар нарийн зөвлөгөөг өгсөн л дөө. Сургалтад хамрагдсан эмч нар маань глимепирид денк эмийг монгол хүнд хэрэглэхэд хамгийн тохиромжтой гэж үзсэн шүү.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025