Туркийн өдрүүд эхэлж байна

Монгол, Туркийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан олон төрлийн үйл ажиллагаа багтаасан “Туркийн өдрүүд”-ийг зохион байгуулахаар болжээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 19-ны пүрэв гаригт ЭСЯ-ны өргөөнд “Туркийн хоолны өдөрлөг” болох юм. Мөн 20-ны баасан гаригт Английн хатан хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч Серап Поллардын “Serap Pollard London” загварын үзүүлбэрийг ЭСЯ-ны байранд үзүүлнэ. Үүний дараагаар Туркийн “Моголлар” буюу “Монголчууд” хамтлаг энэ сарын 21-нд Чингисийн талбайд “Хурд” хамтлагтай хамтран тоглолт хийхээр болжээ. Харин энэ сарын 22-нд “Моголлар” хамтлаг “Гранд Хаан Айриш Паб”-д дангаараа тоглолтоо хийхээр товлосон байна. 

Г.ДАРИЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025