
Дуучин, сийлбэрч СТА Т.Баттогтох уран бүтээлийн долоо дахь үзэсгэлэнгээ үзэгч олондоо хүргэх гэж байна. Тэрээр арав гаруй жилийн хугацаанд 200 гаруй далны ясан бүтээлтэй болсон байна. Т.Баттогтох “Цэцэг зун дэлгэрдэг шиг уран бүтээл цэцэглэж, би яг одоо ургаж байна. Энэ цаг мөчөө үр бүтээлтэй ашиглахгүй бол гундаж байгаа үед гараас юм гарахгүй” гэсэн байна. Орифлэймийн бизнест богино хугацаанд амжилтанд хүрсэн төдийгүй олон улсын хэмжээний арга хэмжээнд гурван жилийн хугацаанд гаргасан амжилтынхаа талаар илтгэл тавьж, бүр “Эрдэнэ засгийн унага”-аа дуулсан байна. Тэрээр дуулахдаа Италиар дуулах уу, Туркээр, Солонгосоор, Хятадаар, Испаниар, Монголоор дуулах уу гэж “томорсон” байна. Т.Баттогтох маань олон орны хэлээр дуулдаг “супер тархи” л гэсэн үг. Түүний хэтийн мөрөөдөл Монголынхоо нэрийг дуурсгасан далны ясан бүтээлүүдтэй том хэмжээний музей байгуулах гэнэ. Энэ зэргийг чадсан хүнд тийм ч биелэшгүй мөрөөдөл биш болов уу.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл (3)