Benetton хатагтай

Үе үехэн цочир мэдээлэл хийж, өвөрмөц оршихуйгаа тунхагладаг Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа бидний цаг үед амьдарч яваа бас л нэг сонин фигур. Залуу халуухан наснаасаа алдрын титэм зүүж, амьдрал, алхаж гишгэх нь олны хараанд орж ирсэн түүний хувийн амьдралын хачирхалтай, адармаатай сонголтууд, түүндээ сэтгэл дүүрэн, омог бардам ханддаг сэлт нь чухамдаа өөрийнхөөрөө амьдарч явааг нь харуулдаг. Якут, монгол цус холилдсоных гэлтэй хоолойн цараас гадна амьдрах хэв маяг нь хүртэл бусдад үлгэр дуурайл поп хатагтайн хувцас сонголт заримдаа дуу алдмаар хачирхалтай байдаг ч өөрөө бол үүндээ тун ч сэтгэл хангалуун.

Хаа очиж хачин үнэтэй брэнд мрэнд гээд байдаггүй, амьдралд харьцангуй ойр, бодит, үнэн амьдардаг Зууны манлайгийн хувцас сонголтонд Benetton брэнд том орон зай эзэлдэг гэж байгаа. Үнэ нь боломжийн, өнгө загвар нь hot, эрүүл мэндэд хор нөлөөгүй тус брэндийн хувцсыг ээж, хүүхэдтэй өмсөж, реклам сурталчилгааг нь үнэгүй хийж өгдөг байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025