Ди Каприо 50 бүсгүйн хүрээлэлд наргив

Холливудын од, зартай гоонь эр Леонардо Ди Каприо Бразилд болж буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийг үзснийхээ дараагаар дотны найз, Английн “Манчестер Сити” багийн эзэн шейх Мансурын хөлөг онгоц дээр дөрөв хоногийн турш наргижээ. Шейх Мансурын хөлөг онгоц нь гурван бассейн, нисдэг тэрэгний хоёр талбайтай найман давхар өндөр юм байна. Хөлөг онгоцын үнэ нь 680 сая ам.доллар гэнэ.

Дөрвөн хоног шейх Мансур болон бусад зочдын хамт наргисныхаа дараагаар 39 настай жүжигчин Рио-де-Жанейрогийн нэгэн шөнийн клубт очиж, 50 гоо бүсгүйн хүрээлэл дор наргисан байна. Лео бүсгүйчүүдийг бүгдийг нь чамгүй өндөр үнэтэй дарсаар дайлж, энэ жилийн гол хит болж буй дууны аянд хэрхэн дараалан бүжиглэхийг нь ажиглан, баясаж суусан гэнэ.

“Ди Каприо бүсгүйчүүдтэй цагийг сайхан өнгөрүүлсэн. Лео 50 бүсгүйг урьсан ч гэсэн бүгдтэй нь эелдгээр ярилцаж, анхаарал тавьж чадсан” гэж нэрт жүжигчний цэнгэлийг ойроос харсан нэгэн хэвлэлд өгүүлжээ.

Ийнхүү олон бүсгүйчүүдийн хамт шөнөжин наргисныхаа дараагаар Лео эргээд шейх Мансур найзынхаа аварга том хөлөг онгоц руу явсан аж. Харин хэвлэлийнхэн Леог найз бүсгүй Тони Гарныгаа орхиж Бразилд ирсний учрыг одоогоор олоогүй байгаа гэнэ.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025