Өнөөдөр “Хурд” тоглоно

Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийнхан өнөөдөр буюу зургадугаар сарын 17-ны 19:00 цагаас “UB палас”-ийн тайзнаа ганцхан удаа тоглох гэж байна. “Хурд”-ынхны аав нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул бөгөөд тэд нутгийнхаа 90 жилийн ойн баярт зориулсан “Нутгийн уянга” хандивын тоглолтыг ийнхүү зохион байгуулж байгаа юм байна.

Баянхонгор, Өлзийт төдийгүй Монгол түмний хайртай уран бүтээлчид ийнхүү нутгийнхаа ойн баярт хүчин зүтгэхийн зэрэгцээ тоглолтод УГЖ А.Бүтэд, Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, СТА У.Болдбаатар нар болон шинэ залуу уран бүтээлчид, хамтлагууд оролцон ая дуугаа өргөх юм байна.

Б.ГАН-ЭРДЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025