Хүн болгон түүний Жимми Фаллоны шоун дээрх скинни өмдний тухай дуулсан бичлэгийг үзэж, Бразил улсад болж буй хөлбөмбөгийн ДАШТ –ний нээлтийн ажиллагаан дээрх эрч хүчтэй тоглолтын талаар ярьж байгаа.
Тэгвэл түүний талаар ярих дахин нэг сэдэв гарч ирсэн нь түүний будаггүй төрх. Тайзан дээр дуулж байхдаа, улаан хивсэн дээр алхаж байхдаа хэний ч харцыг булаам харагддаг тэрээр огт makeup хийгээгүй үедээ ч өнгөлөг толигор арьстай харагдаж байна.

Дээрх зургийг Женнифэр “makeup –гүй өдөр! #realface #trueselfie #iwokeuplikethis” хэмээн гарчиглаж өөрийн инстаграм сүлжээндээ байрлуулсан байна.
Нөхрөөсөө салаад удаагүй байгаа дуучин маань Бразилд очиж дуулснаас гадна өөрийн шинэ гарсан A.K.A цомгийг сурталчлан аялан тоглолт хийж байгаа юм. Мэдээж Женнифэр Лопез л болсон хойно амралтын өдөр ч гэсэн стиллээ юу гэж алдахав. Тэрээр мөн Gucci нарны шил зүүж, бикиннитэй зургаа инстаграмд байршуулсан байна.

Өдгөө 44 настай дуучин маань зөвхөн зурган дээр залуу харагдаад зогсохгүй өөрийгөө хөгширсөн гэдгээ ч мэдрэхгүй байгаа гэнэ. Тэрээр саяхан InStyle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би одоо ч өөрийгөө 28 –тай байгаа мэт мэдэрдэг. Яс минь янгинаж өвдөхгүй ер нь л эрч хүчтэй байгаа. Үнэндээ би илүү өөртэй итгэлтэй болсон юм шиг санагдаж байна. Мэдээж надад сандрах үе байгаа ч гэсэн тэр сандралаа хэрхэн удирдах талаар туршлагатай болсон. Хорьтой байх үедээ би өөрийнхөө талаар тийм ч сайн мэддэггүй байсан. Харин одоо л бол би илүү чөлөөтэй, дөрвөлжин хайрцаганд баригдмал биш болсон. Одоо би өөртөө, би бүдэрч уналаа гээд яана гэж? Эргээд л босоод ирнэ шүү дээ гэж хэлж чадахаар болсон” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл байхгүй байна