Тайванийн Тайпэй хотын метроны буудалд 21 настай эр дөрвөн хүний амийг хороож 21 хүний гэмтээсэн хэрэг гарсан байна. Тэрээр гартаа хутга барьж явсан бөгөөд замд нь тааралдсан хэнийг ч хамаагүй хутгалж байсан байна.

Цагдаагийн ажилчдын мэдэгдэж байгаагаар хэрэгтэн Тунгхай их сургуулийн оюутан бөгөөд метрон дотор хүмүүсийг хутгалж явсан байна. Нас барсан дөрвөн хүний хоёр нь эрэгтэй хоёр нь эмэгтэй байжээ.
Уг хэрэг явдал метро Жиан Жи Цуйгаас Лонгшан орох замд болсон бөгөөд айж балмагдсан иргэд метро зогсмогц орилолдон гарч тусламж эрэн хашгиралдаж байжээ. Буудал дээр зогсож байсан нэг сурагч “Метроны хаалга онгоймогц цусанд хутгалдсан эмэгтэй гүйн гарч ирэн “хутга барьсан эр хүмүүсийг хутгалж байна, дотогшоо битгий ороорой хэмээн хашгирч эхэлсэн” хэмээн ярьжээ.
Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар хэрэгтэн хүмүүсийг хутгалж байхдаа их тайван харагдаж байсан бөгөөд ихэвчлэн хохирогчдын хүзүү юм уу гэдэс рүү нь хутгалж байжээ. Тэрээр хэргийн газраас зугтахыг завдсан боловч цагдаа нарт баригдсан байна.
Хэрэгтэн Чэнг цагдаад өгсөн мэдүүлэгтээ дөрвөн жилийн турш ийм зүйл хийхээр төлөвлөж байсан тухайгаа ярьжээ. Тэрээр хүүхэд байхаасаа л чухал зүйл хийхийг хүсдэг байсан бөгөөд энэ тухайгаа найз нартаа ч ярьдаг байсан гэж мэдүүлсэн хэмээн цагдаагийн ахлах Чен Куо Эн ярьсан байна.
Чэнг метронд суухын өмнө дэлгүүрээс хоёр ширхэг хутга худалдаж авч энэхүү аймшигт хэргээ үйлджээ.


Сэтгэгдэл байхгүй байна