Шахээн зөнч тэмээ алдав

2010 онд Германд болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр Паул нэртэй наймаалж аль улсын баг ялалт байгуулахыг зааж дэлхий нийтийн анхаарлыг татсанаас хойш амьтдаар тоглолтыг хувь заяаг зөгнөх явдал газар авсан. Саяхан гэхэд л Хятадад панда баавгайгаар дэлхийн аваргыг зөгнүүлэх гэсэн ч тэр нь зөвшөөрөгдөөгүй. Тэгвэл Арабын Дубай хотод Шахээн нэртэй тэмээ дэлхийн аваргын тоглолтуудыг зөв тааж Паул наймаалжны залгамжлагчаар нэрлэгдээд байна. Та бидний таамаглаж чадахгүй байсан Испани болон Голландын эсрэг тоглолт, Англи Италийн тоглолтын үр дүнг хүртэл Шахээн зөв тааж чадсан байна.

Шахээний эзэн Ал Жабри “Тэмээ маань тоглолтын үр дүнг зөв тааж байгаа ч бүх тоглолтыг тааж чадна гэдэгт итгэлтэй биш байна. Эцсийн эцэст энэ бол хүн биш тэмээ шүү дээ. Тэмээнүүд хөлбөмбөг гэж юу байдгийг ч мэдэхгүй” хэмээн ярьсан байна.

Ямартай ч Шахээн тэмээ маань дэлхийн аварга эхэлснээс хойш болсон тоглолтуудаас урд шөнө болсон Герман Португалийн эсрэг тоглолтын үр дүнгээс бусад томоохон тоглолтуудын үр дүнг зөв таагаад байгаа юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025