Opozit-ын Г.Энэрэл халамжтай аав

“Opozit” хамтлагийн гишүүн Г.Энэрэл, А.Гантулгатайгаа нийлж хамтлагаа 2006 онд үүсгэн байгуулсан. Тэд “В” продакшнд харьяалагдаж анхны уран бүтээл нь хит болж олонд танигдсан билээ. Хамтлагийнхаа царайлагт тооцогддог Г.Энэрэл аль хэдийнээ гэр бүлийн амьдрал зохиосон бөгөөд нэг хүүхэдтэй. Энэрэл дангаараа болон хамтлагаараа олон дуу гаргаж байсан нь сонсогчдын сэтгэлд нийцсэн сайн уран бүтээл болсон билээ. Тэрээр саяхан нээлтээ хийсэн “Хамгийн сайхан” уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн бөгөөд нээлтийн үеэр халамжтай аав гэдгээ харуулан хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж байсан шүү.

Б.ГАН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025