Дөрвөн гар, дөрвөн хөлтэй хүүхэд төржээ

Хятадын Гуандон мужийн Хүйзао хотын эмнэлэгт дөрвөн гар, дөрвөн хөлтэй төрсөн хүүд мэс засал хийн хоёр гар, хоёр хөлийг нь амжилттай салган авч чаджээ. Түүнийг эхийн хэвлийд байхад нь түүний сиамын ихэр бүрэн төлжиж чадалгүй ийнхүү үлдсэн ихэр түүний гар хөлийг авч төрсөн байна хэмээн эмч нар тайлбарлажээ.

Хүүгийн биеийн байдал одоогоор хэвийн байгаа боловч төрөхдөө уушигны үрэвсэл, төрөлхийн зүрхний эмгэгтэй төрсөн тул хэсэг хугацаанд эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Хүүгийн эцэг ноён Чен хүүгийнхээ биеийн байдалд өөрийгөө буруутгаж байгаа бөгөөд тэрээр “Би зөвхөн ажлаа л боддог байсан. Би яаж их мөнгө олох вэ гэж боддог байснаас жирэмсэн эхнэрээ эмнэлэгт хүргэж үзлэгт оруулах талаар бодож байсангүй” хэмээн ярьсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025