Б.Навчаа жингээ барьж дийлсэнгүй юу?

Өөрийнхөө гадаад төрхнөөсөө болж мэргэжлээрээ ажиллахгүй гэж гүрийж уран бүтээлээсээ хөндийрч байсан жүжигчин Б.Навчаа сарын өмнө жингээ хасаж шинэ дүр төрхтэйгээр үзэгчидтэй уулзсан байсан цаг саяхан. Гэтэл саяхан болж өнгөрсөн “Академи авардс”-д хүрэлцэн ирэхдээ эргээд хэвэндээ орж их л гундуухан ирсэн нь энэ.

Тавдугаар сард болсон “Үргээлэг” киноны нээлтэнд танигдахын аргагүй өөрчлөгдөж ирсэн жүжигчин Б.Навчааг харсан хэн ч танихгүй байсан гэж болно. Жингээ хасаж, холливууд смайл хийлгэсэн гээд жүжигчин Б.Навчаагийн хүссэн дүр төрх ганцхан сарын настай байсан бололтой. Эрүү нь унжиж, цамцаа чихэж өмссөн жүжигчин Б.Навчаа яг сарын өмнө өндөр өсгийт өмссөн, янагийн ягаан өнгийн даашинз намируулсаар ирж байсан юм. Түүнийг хурдан хугацаанд яаж ингэж турсан талаар асууж шалгаасан охид бүсгүйчүүдэд нууцаасаа хуваалцаж, телевизийн нэвтрүүлэгт хүртэл орсон.

“Хүмүүс надаас яаж жингээ хасаад байна аа гэж их асууж байна. Орифлэймийн wellness хэрэглэж байгаа. Хоёр сар хэрэглээд найман кг хассан. Гол нь энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хориглох зүйл огт байхгүй. Хоол ч хорих шаардлагагүй нь үнэхээр их таалагдсан. Мөн бас шөл бий. Хоол идэхийн өмнө ууна. Гэхдээ би үнэгүй ууж байгаа болохоор үнийг нь даанч мэдэхгүй байна” хэмээн зөвлөсөн. Гэтэл түүний энэ эрс шинэчлэл ганцхан сарын настай байсан гэхээр харамсалтай л байна.

М.СОНОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • hamaabaijuu
    Nawchaa guai ugasa Mongold goy sss haritsaaguich gesen od Bain bldgiin jisheeg yarij todoor haruulsan jujigchinshdee ...tiim btal huniig yaah gj ingej baigaagar Ni huleej awch chaddagguin be bugd goy baival utgagui shudee
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin
    olnii tanil odontsorruj bj bie haagaa saikhan avhc yavj chadahgui bol huvtsasaa tohiruulj omssmoor yum
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • zochin
    olnii tanil humuus bj ulaan hivsen dr irehdee delguur hesej yavaa yum shighuvtsasladagiig yu gj oilgoh uu
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    turlaa targallaa geed erduu uurcglugdsun yum alga do
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025