Оюутны ширээнээс олны танил болж эхэлсэн жүжигчин О.Дөлгөөн ээж болоод түр зуур уран бүтээлээсээ хөндийрөөд байсан. Тэгвэл саяханаас уран бүтээлдээ эргэн орж өчигдөр болж өнгөрсөн “Миний хайр” киноны нээлтэнд нөхрийнхөө хамт хүрэлцэн ирсэн юм. Төрөөд жил болж байгаа хөөрхөн О.Дөлгөөн төрсөн ч төрөөгүй юм шиг явдаг болсон орчин үеийн охид, хүүхнүүдийн эгнээнд орж амжжээ. Төрөөд сар болоод тайзнаа гунхаж, жил болоод л уран бүтээлдээ ордог болсон хүүхнүүдийг “Холливууд жирэмслэлт” хэмээн нэрийддэг. Түүнтэй адил О.Дөлгөөнийг харсан хэн ч төрсөн гэж хэлмээргүй байгаа биз. Хосуудыг хөтлөлцөн орж ирэхэд О.Дөлгөөний фэнүүд нь бүчин авч нөхрийг нь зурагчин болгоод авсан. Олны танил эхнэртэй байхын зовлонг Очироо тун сайн ойлгож, мэдэрч байна лээ шүү.



М.СОНОР
Сэтгэгдэл (5)