“Бодлын хулгайч” 10кг жин нэмнэ

Жүжигчин Б.Амарсайхан хүмүүс тэрнийг “сөөнгө” Амараа гэдгээр нь илүү сайн мэднэ. Гэхдээ ёжлож буй хэрэг биш, түүнийг өвөрмөц хоолойтой жинхэнэ монгол төрхтэй хэмээн онцолж буй нь тэр юм. Тэрээр насаа хэлэх дургүй бөгөөд 1977 онд төрсөн жүжигчин Б.Эрдэнэбилэгтэй нэг анги гэдгээр нь хөөгөөд насыг нь олж болох юм. 

СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөн анх Б.Бадрууган агсны найруулсан “Уулын хөх сүүдэр” кинод тоглсон гэж ярьдаг. Гэхдээ үүнээс өмнө ангийн нөхөдтэйгээ нийлэн “Дурлалд тавтай морил” хэмээх инээдмийн кинонд тоглож байсан ч дэлгэцэнд гаргалгүй “хав дарсан” байна. Тэрбээр энэ тухайд ярихдаа “Өө, тэгж онигоо болоод яахав ээ. Битгий гаргаарай” гэж анхны киноноосоо ичсэн удаатай. 

 “Уулын хөх сүүдэр”-ээс гадна  “Тавилан”, “Удирдагч”, “Бөртэ чоно”, “Боолын гэрээ”, “Цасан охин” “ Бодлын хулгайч”, “Аравт” болон хамгийн сүүлд “Үргээлэг” кинонд амжилттай дүр бүтээсэн. Б.Амарсайхан христийн шашин шүтдэг бөгөөд түүнийг Монголдоо томд тооцогддог “Амьд үг” цуглааны идэвхитэй гишүүн гэлцэх юм билээ.

Амараа сүүлд тоглосон “Үргээлэг” киноны зураг авалтыг дуусгамагцаа хилийн чанадыг зорьсон бөгөөд Малайзад очиж, Холливудын кинонд бүтээх анхны дүрээ авчээ.

Тодруулбал, тэрбээр дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлчид оролцон бүтээж буй нэрт аялагч Марко Пологийн тухай кинонд гол дүрүүдийн нэгийг бүтээхээр болсон байна.

Уг кинонд Амараа нэгэн баатар эрийн дүрд тоглох бөгөөд 100кг жинтэй болох хэрэгтэй байгаа юм. Амараагийн одоогийн жин нь 90кг.Тэрээр хилийн чанадыг зориод ирсэн биш өнгө зүс орсон гэж жигтэйхэн. Саяхан болсон Academy Awards шагнал гардуулах ёслол дээр шинэхэн авсан Ланд-200 хүлгээрээ гангарав. Хилийн чанадын агаар, уур амьсгал угаасаа бүсгүйчүүдийн харцыг булаадаг Амараад тун ч зохисон бололтой дог шүү. Түүний эрэлхэг баатарлаг маягийн дүр төрх олон хүний анхаарлыг татаж байв.

Б.ГАН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (8)

  • Зочин
    Yu gej ekhneree zodoh ve dee. Ekhner geed ikh saikhan tsarailag busgui baidag sh dee. Amaraa 76 oniikh. Ekhner ni 85 oniikh sh dee.
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin
    hun yor n yu shutnuu ymr hamaa bnaa an chi ooriinhoo zamaa l zugeer hoo za
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин
    jinxene mongol er xun xrist shutdeggui yum
    2014 оны 06 сарын 18 | Хариулах
  • zochin
    Үүнээс сайхан нь зөндөөн байнаа байна
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Xursh
    Teneg zaluu exneree zoddog sagsuuu zaluuu bna lee
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • МАНАЙ
    МАНАЙХАН ОНГИРОО Ш ДЭЭ.ЯДАРСАН НЭГЭНДЭЭ ГАР СУНГАХГҮЙ БАЙЖ НЭГИЙГЭЭ ДЭЭШЭЭ БОЛООД ИРЭХЭЭР СУГА МАГТАНА.ЖҮЖИГЧИН БОЛ ӨӨРӨӨ НОЁН НУРУУТАЙ ХҮН Л ЮМ БАЙНА.ЭХ ОРОНОО ЯМАР НҮДЭЭР ХАРЖ СЭТГЭЖ ЯВДАГ БОЛ ГЭХЭЭС.ДАЖГҮЙ ШҮҮ ҮНЭТЭЙ ТЭРГЭЭР ЯАХАВ ДЭЭ ГАДНЫ САЯТАН БИШЭЭС ХОЙШ УНАЖ ЯВЖ БАЙВАЛ ЭНЭ ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ХЯМД ТЭРЭГ Л УНАХ ХЭРЭГТЭЙ ЗАЛУУСАА.ЭНЭ ИХ МӨНГӨӨ ЯДУУ НЭГЭНД ӨГЧ ТУС БОЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • fan
    zvgeer bgarai saihan mongol zaluug hen ch harsan heleed ogno za
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    eooo shn zaluu shuu
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    hyatad hun shuu dee
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025