Т.Баясгалангийн “Баяжих нь баараггүй бат” ХХК

“Баяжих нь баараггүй бат” ХХК гэж Монголд байх. Эзэн нь МУГЖ дуучин Т.Баясгалан, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаяр. Хэн ч сонсоод инээд хүрмээр нэртэй тус компанийн эзэмшилд “Шуурхай суваг” телевиз харъяалагддаг. Монгол хүн ашдын билгээс амны билэг гэдэг. Тэд баяжихаа л билэгдэж компанидаа ийм нэр өгсөн биз. 
Хүчтэй дөрөв дэх засаглалыг гартаа атгасан эрхмүүд компанидаа ийм нэр өгөхийг бодоход өрөвдмөөр ч юм шиг. Өнгө мөнгийг илтэд шүтдэгээ ил тод зарласан МУГЖ дуучин Т.Баясгалан, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаяр нарын хувийн компаний нэрийг харсан хүн бүр л “Чааваас, ерөнхий сайдын зөвлөх ийм ахархан бодолтой хүн байсан юм уу” гэж дуу алдаж байна.
 Ерөнхий сайдад зөвлөдөггүй зүгээр л өрөвддөг гэж толгойныхоо тойргийг илтгэж байсан Д.Батбаяр ахиад бөх хүнийхээ бүдүүн ухаанаа харуулж тэнэгээ гайхуулав. Тэнэг хүнийг алийг нь хэлж барах вэ. Гэхдээ тэрийгээ нуудаг байвал зүгээрсэн. Толгойгоо тэнцвэрээ олохоос өөр зүйлд ашиглаасай билээ. 
Дуучин Т.Баясгалан нэг хэсэг “Эх орон” телевизийн ТУЗ-д ажиллаж байхдаа оройн цаг агаарын мэдээнийхээ үеэр гэр бүлийнхээ төв талбай дээр салхилж явааг харуулдаг байсан гэх онигоо байдаг. Тэгвэл энэ удаад шинжлэх ухаан, танин мэдэхүйн хэмээх тодотголтой телевиз, мөн “Одон” гэх сувгуудыг ажиллуулж, хэвлэл мэдээллийн салбарт дахин хүч үзэж “Баяжих нь баараггүй бат” компаниа байгуулжээ.  

Д.СЭРГЭЛЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    iim huneer zuvluuldeg erunhii saidtai bid heniig tolgoi deeree suulgaad baina bie arzaichlaa
    2014 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин
    yahav dee bitgii ingej baigaachdee
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    МОНГОЛД 2 ТАРХИГҮЙ ХҮН СУУЖ ГЭНЭ. ТААГААРАЙ? ХАРИУЛТ НЬ БАЯСГАЛАН БАТБАЯР ХОЁР ГЭЖГААШДЭ
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • yana da..
    medleg bolovsrol muutai ni haragdaj bn.iim nimgehen,hyamdhan ner baihdaa yahav de
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
  • yana da..
    medleg bolovsrol muutai ni haragdaj bn.iim nimgehen,hyamdhan ner baihdaa yahav de
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025