Т.Үйтүмэнгийн тал бие

Монголын боксын рингийг нэгэн үе эзэгнэж, улс орныхоо нэрийг дэлхийн давцанд мандуулж явсан дэлхийд данстай боксчин бол яахын аргагүй Т.Үйтүмэн гавьяат билээ. Олон сайхан чадварлаг тоглолтуудаараа бэлэг барьж, спортод элэгтэй түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн алаг нүдэн гавьяатын маань гэргий хүний их эмч мэргэжилтэй О. Отгонжаргал хэмээх сайхан бүсгүй бий. Сурагч ахуй насандаа бие биенээ олж харсан, тэдний ариун хайрын түүх нь эхлэхэд багшийнх нь нөлөө их байсан гэдэг.  

Залуу хүмүүсийн нэгэн адилаар анх амьдралаа тэгээс эхэлж, өөрсдийн хүч хөдөлмөр, итгэл сэтгэлээрээ өдий зэрэгт хүрч бие биедээ хайр гэдэг хамгийн том бэлгийг харамгүй өгсөөр хорин дөрвөн жилийг ардаа орхижээ.

Халуун хайранд нахиалсан гурван сайхан хүүхдийн аав ээж болон, өдгөө өнөр өтгөн гэр бүлийн эзэн болж яваа гавьяатын маань том охин Ү.Хүслэн 19 настай бол хүү Ү.Түмэнжаргал нь 15 настай бөгөөд хамгийн бага нь болох аав ээжийн сахилагагүй бяцхан хүү Ү.Ерөөлтүйлс нь 4 настай. Амьдралын жаргал зовлонг хамтдаа туулсан болохоор нэг нэгнээ нөхөж, харцаараа ойлголцдог болтлоо ээнэгшин дассан хоёр.

Б.ЯЛГУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025