Т.Мөнх-Эрдэнэ хүү 1982 оны долдугаар сарын 5-нд Улаанбаатар хотноо мэндэлжээ. Аав нь Өвөрхангай аймгийн хурандаа байсан тул эднийхэн холын аймгийг зорьжээ. Түүнийг хоёрдугаар ангид байхад аав нь өөд болсноор буцаад Улаанбаатар хотдоо ирсэн байна.
Т.Мөнх-Эрдэнэ багаасаа л ном унших дуртай хүүхэд байжээ. Бүр ээж нь нүд нь өвдөнө, ном уншуулахгүй гээд гэрлийг нь унтраахад сарны гэрэлд номоо уншдаг байсан талаараа нэгэнтээ ярьсан байдаг.
Т.Мөнх-Эрдэнэ 10 жилийн сургуульд сурахдаа арван өөр сургуульд сурсан. Түүний бага нас Толгойтод бусад хүүхдийн л адил тоглож наадаж өнгөрсөн.
Яг эндээс бидний мэдэх GEE-гийн түүх эхэлнэ. Багаасаа хип хоп хөгжим сонсдог байсан тэрээр 2000 онд BAT ийн зохион байгуулсан freestyle battle-ийн тэмцээнд түрүүлснээр үнэ төлбөргүй дуу, клип хийлгэх эрх авсан. Түүний 2001 онд гаргасан "Боловсронгүй сэхээтний тавигдахгүй илтгэл" цомогт орсон ихэнх дууных нь аяыг BAT зохиосон.
GEE хэсэг хугацаанд завсарласны дараа 2009 онд "Мөнгөгүй хүний цомог" нэртэй цомгоо гаргаснаар ихээхэн нэр хүнд олж авсан ч уг цомгоо гар дээрээс 50 ширхэгийг л зарсан тул олон хүнд хүрч чадаагүй юм. Цомогт багтсан “Пизда”, “Намайг үзэн яд”, “Болсон явдлаас жилийн дараа” зэрэг дуу нь хит болсон билээ.
Тухайн оныхоо 10 сард өөрийн бие даасан гурав дахь цомог болох "Монгол рэппэр" цомгоо гаргасан нь ёстой л “boom show” байлаа. Цомогтоо Gangsta service, Nomad Ka, Gennie Дайн ба энх зэрэг хамтлагтай хамтарч уран бүтээл хийсэн. Цомогт орсон “Монгол рэппэр” дуу нь хит болж олон долоо хоног чартуудын тэргүүнд бичигдэж байсан юм. Уг дуундаа TNN Цэцэ-г муулсан.
Удалгүй цэцэ хариу дисс хийж энэ хоёрын battle эхэлсэн юм. Хоёр дуучин харилцан гурав гурван дуу гаргаснаар тулаан дууссан билээ. Тэрээр олон чанартай уран бүтээлүүд гаргаж байсан ч ганц ч шагнал авч чадаагүй юм.
Мөн 2006 онд “Click click boom” бүлгээ байгуулж бүлэгтээ Desant, Ka, Nomad, Aso, Black, G.b, Хуягаа, Зөгийг элсүүлснээр есөн хүний бүрэлдэхүүнтэй болсон. Бүлгээрээ "Үл хөдлөх хөрөнгө" гэсэн цомог гаргаж гар дээрээс зарсан.

Түүний хувийн амьдралд хэд хэдэн эмэгтэйчүүд байснаас хамгийн олонд танигдсан нь Маралжингоо юм. Түүнтэй нэг жил үерхсэний эцэст санаа сэтгэл нийлээгүйгээс салсан билээ.
Түүний гэргийг Н.Минжирмаа гэдэг. Хосууд хөөрхөн охинтой. Гэргий Н.Минжирмаа нь саяхан социологич мэргэжлээр сургуулиа төгссөн. Одоо нэгэн хувийн байгуулагад ажилладаг.

Б.ГАН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл байхгүй байна