Засгийн газрын хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр. Мөн Их Монгол улс байгуулагдсаны ой, Ардын хувьсгалын ойг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэдэг монголчуудын өргөн дэлгэр баяр наадам юм. Иймд Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар тусгасан байна.
Сэтгэгдэл (2)