ДАШТ -ний үеэр ДОХ-ын шинжилгээ авна

Бразилийн эрүүл мэндийн байгууллагынхан өнгөрсөн баасан гаригт Сао Паолод цугласан дэлхийн аваргын хөгжөөн дэмжигчдэд үнэгүй бэлгэвч тараасан бөгөөд дэлхийн аваргын үеэр зохиогдож буй арга хэмжээнүүдийг ашиглан хүмүүсээс ДОХ-ын шинжилгээ авч байгаа юм байна.

Сао Паоло хотын бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний төвийн мэргэжилтэн Ивоне дэ Паула “Бид иймэрхүү боломжийг олдсон дээр нь ашиглах хэрэгтэй. Дэлхийн аварга эхэлсэн учраас хүмүүсийн сэтгэл санаа харьцангүй дээшилж эерэг байгаа. Хүмүүс тоглолт үзэхээр цуглах үедээ хөгжилдөхөөс гадна яагаад шинжилгээ өгч болохгүй гэж гэсэн хандлагаар шинжилгээнд идэвхитэй оролцож байгаа” хэмээн ярьжээ.

Нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулж буй “Гоолыг хамгаалцгаая” төслийн хүрээнд ДОХ болон БЗХӨ –өөс сэрийлэх зорилгоор ДОХ –ын шинжилгээ авахаас гадна зөвлөгөө өгч үнэгүй бэлгэвч, эм зэргийг тарааж байгаа гэнэ.

Дэ Паулагийн ярьж буйгаар Камерүүн болон Мексикийн шигшээ тоглолтын үеэр 300 гаруй фэнүүдийн цугласан газраас шинжилгээ авсан бөгөөд тэдний ихэнх нь анх удаа ДОХ –ын шинжилгээ өгч байжээ.

“Би энд ийм зүйл болж байгаа гэж огт мэдээгүй. Санаандгүй явж байгаад л таарчихсан. Би ер нь хаана очиж шинжилгээ өгөхөө ч мэддэггүй учраас энэ арга хэмжээ надад их тус боллоо” хэмээн шинжилгээ өгсөн нэг эр ярилцлага өгчээ.

Бразил улсын хувьд үндэсний томоохон баяр болох Карнавалын үеэр иймэрхүү БЗХӨ/ДОХ –ын эсрэг арга хэмжээг ихээр зохион байгуулдаг бөгөөд бэлгэвчний сурталчилгааг ч мөн ихээр хийдэг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025