Майли шүршүүрт орохын өмнө

Эрээ цээргүй байдал задгай хувцаслалтаараа багагүй шүүмжлэлд өртдөг поп дуучин Майли Сайрус өнгөрсөн бямба гаригт буюу зургадугаар сарын 14-нд өөрийн инстаграм дээрээ мөн л задгай зургуудаа байрлуулж олныг шуугиулсаар байна.

Дээгүүрээ нүцгэн зогсож гараараа хөхөө таглан хөхнийхөө толгойн дээр наймаалжны эможи зураг байрлуулж авахуулсан эхний зургаа тэр #preshoweralfalfaselfielife хэмээн гарчиглаж оруулжээ. Тэрээр үсний засалтаа The Little Rascals киноны Alfalfa –ийн үсний засалттай ижил болгох гэж оролдсон байсан ч тэрээр 1998 онд гарч байсан There’s something about Mary киноны Камирон Диазын дүртэй ижил харагдаж байсан юм.

Мөн тэрээр хар торон хөхний даруулгатай дээшээ харан хэвтэж авахуулсан зургаа оруулж #postshowerinstagramwhoreselfielife хэмээн гарчиглажээ.

Дуучин маань одоогоор Европын орнуудаар The Bangerz Tour аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд аялан тоглолтоо дуусгасны дараагаар хэсэг хугацаанд амрах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025