Өнөөдөр “Миний хайр” нээлтээ хийнэ

“Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компани хамтран бүтээсэн “Миний хайр” романтик уран сайхны кино үзэчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Гол дүрд жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш. Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тогложээ. Уг киноны найруулагч Ц.Золжаргал, кино зохиолыг найруулагч Ц.Золжаргал, кино зохиолч А.Миегомбо нар хамтран бичиж зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ.

Хүслэн, Заяа хоёр гэрлээд удаагүй үл ойлголцол бүр ч их. Нэгэн удаагийн ялимгүй маргаанаас болж тэд хэрэлдэж, улмаар гэрээсээ явцгаан хэсэг хугацааг дотны найзуудынхаа зөвлөснөөр өнгөрүүлцгээнэ. Хосуудын харилцаа цааш яаж өрнөх бол, хайраа хадгалж үлдэхийн тулд хэрхэн тэмцэхийг өнөөдрөөс хүлээн авч үзээрэй.

Н.ДАРИЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025