“Ноён солиот” Д.Ухнааг хуулбарлав

Бүтээсэн дүр бүхнээрээ үзэгчдийн хайр хүндлэлийг хүртдэг жүжигчин Д.Бямбацогтыг “Ноён солиот”, “Салхи Дамбий” хэмээн дүрүүдээр нь нэрлэж ирсэн. Өдгөө хааяадаа ганц хоёр кинонд дүр бүтээхийн сацуу “Сити” дээд сургуульд мэргэжлээрээ багшилж байгаа жүжигчин Д.Бямбацогт стиль имиждээ өөрчлөлт шинэчлэлийг авч ирсэн байна. Саяхан болсон кино урлагийн шилдэг шалгаруулах ёслолын ажиллагаанд үс зүс, стиль имижэндээ ихээхэн шинэчлэл хийн зочилсныг та харж байна.

Ная гарсан ч гэлээ залуучуудаас хоцроно гэж байхгүй СГЗ Д.Ухнаа гуай үсээ ийм маягаар засаж янзалсан байдаг. Тэгвэл түүний хойноос жүжигчин Д.Бямбацогт үснийхээ өнгийг үнсэн шар болгон өөрчилж багшийнхаа хэв маягыг давтаад байна. Үсээ бүхлээр нь биш зөвхөн урд хэсгийг нь будаж элдэв хэв маяг оруулсан хүн Монголд ганцхан байсан бол өдгөө хоёр болж хувирлаа. Хальт харахад эндүүрмээр боловч үснийх нь өнгө, хөгшин, залуугаар нь энэ хоёрыг ялгаж танимаар болсон байна.

 

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025