Өнгөрсөн шөнө Аргентиний шигшээ дэлхийн аваргын эхний тоглолтоо Босниа Херзоговинийн эсрэг хүндхэн тоглолт хийж 2:1 харьцаатай ялалт байгуулсан. Тоглолтын 65 дах минутанд дэлхийн шилдэг тоглогч Лионель Месси ялалтын гоолыг оруулсан.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, Барселона болон Аргентинийн шигшээгийн довтлогч маань Энэтхэг ганц бие бүсгүйчүүдийн дунд явуулсан санал асуулгаар дэлхийн аваргад оролцож байгаа тамирчдаас хамгийн хүсэмжит хөлбөмбөгчнөөр шалгарсан байна. Тэрээр нийт саналын 59,6 хувийг авсан бол залуу бүсгүйчүүдийн сэтгэлийг булаагч Криштано Роналдо 53,4 хувийн саналаар хоёрт оржээ. Харин гуравдугаар байрт Английн шигшээ багийн дотвлогч “Шрек” хочит Рүүни орсон байна.


Мөн энэхүү судалгаагаар хамгийн царайлаг хөлбөмбөгчинг шалгаруулахад Бразилийн Кака 49,3 хувийн саналаар түрүүлж түүний нутаг нэгт тамирчин Нэймар хоёрт, Испани дотвлогч Фернандо Торрес гуравдугаарт оржээ.



Хамгийн сэтгэл татам гэрлэсэн хөлбөмбөгчнөөр Дэвид Бэкхэм 48,2 хувийн санал авч түрүүлсэн бол хамгийн хайр татам гэр бүлээр мөн Дэвид Бэкхэм болон Викториа Бэкхэм нар 48,2 хувийн саналаар түрүүлж, Жерард Пикэ Шакира, Криштано Роналдо Ирина Шэйк нар удаах байранд шалгарсан байна.



Сэтгэгдэл байхгүй байна