
Залуу найруулагч нарын төлөөлөл болж орчин үеийн шилдэг кинонуудыг найруулж уран бүтээлээрээ олны танил болсон найруулагч Д.Ангараг этгээд, донжтой хувцаслалтаараа бусдаасаа ялгардаг нэгэн. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн “Academy awards” наадамд арабын шейх аятай цасан цагаан алчуураар толгой юугаа ороож ирж олны анхаарлыг татаж стиль имижээ бүрдүүлсэн байна. Харин ёслолын ажиллагаан дээр таарсан хэн бүхэн түүнийг “Арабын шейх Ангараг дүр төрхөө одоо л олж авсан байна” хэмээн түүнийг доргиож харагдсан. Эрч хүч дүүрэн, этгээд гаж хувцаслалт, юм бүхнийг өөдрөгөөр хардаг Д.Ангараг стиль имиж дээрээ ихэд сэтгэл хангалуун явж харагдсан юм.


М.СОНОР
Сэтгэгдэл (9)