Бразил -2014 хөлбөмбөгийн ДАШТ эхлээд хоёр дах өдрөө өнгөрөөгөөд байгаа. Дэлхий нийтийн анхаарал дэлхийн шилдэг хөлбөмбөгчид Нэймар, Роналдо, Мэсси нар дээр бүтэн сарын турш төвлөрнө. Гэсэн ч эдгээр тоглогчдоос илүү анхаарал татах зүйл бол тэдний найз бүсгүйчүүд, эхнэрүүд.
Сайхан залуу бүрийн цаана түүнээс сайхан бүсгүйчүүд байдаг гэдэг шиг дэлхийн шилдгүүдийн эхнэрүүд хайрт ханиа үзэгчдийн суудлаас дэмжин суух нь хэн бүхний анхаарлыг татах нь ойлгомжтой. Энэ жилийн тоглолтуудад эр нөхрөө дэмжихээр ирээд байгаа хөлбөмбөгчдийн үзэсгэлэнт эхнэрүүдийг танилцуулж байна.
Шакира
Испанийн шигшээ болон Барселона клубын төвийн хамгаалагч Жерард Пикэгийн эхнэр гэдгийг хөлбөмбөг сонирхогч байтугай дэлхий нийтээр мэднэ. Тэрээр хөлбөмбөгч нөхрөө болж л өгвөл тоглолт бүр дээр нь ирж үзэн дэмжиж харагддаг. Хосууд маань анх Шакирагийн 2010 он дэлхийн аваргын сүлд дуу “Waka Waka” дууны клипний зураг авалтын үеэр танилцсан юм.


Ирина Шейк
Оросын алдарт загвар өмсөгч, Sport Illustrated Swimsuit Edition сэтгүүлийн нүүр царай тэрээр 2011 онд Армани брэндийн сурталчилгааны зураг авалтын үеэр алдарт хөлбөмбөгч Кристиано Роналдотой танилцаж байжээ. Тэрээр энэ жилийн дэлхийн аваргын үзэгчид дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь байх нь гарцаагүй юм.

Бруна Маркуэнзинь
Энэ жилийн дэлхийн аваргын хамгийн их олны анхаарлыг татаж байгаа тоглогч бол мэдээж Бразилийн довтлогч Нэймар. Тэрээр улирлын төгсгөлд 18 настай найз бүсгүй Брунагаасаа салсан хэмээн шуугиан дэгдээгээд байсан ч хосууд маань эргэн нийлсэн бололтой. Бразилийн кино жүжигчин Бруно Бразилийн шигшээн бэлтгэлийн үеэр хэд хэдэн удаа харагдсан бөгөөд үнсэлцэж байгаа зургаа хүртэл даруулсан байсан юм. Ямартай ч тэрээр дэлхийн аваргын үеэр Нэймарыг дэмжих нь гарцаагүй бизээ.


Антонелло Роккуззо
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Мэссигийн гэргий. Хүүхэд байхаасаа Месситэй найзалж ирсэн тэрээр олны хараанд төдийлөн өртөөд байдаггүй даруухан нэгэн. Тэрээр ихэнх цагаа тэдний хүү Тиагодоо зарцуулдаг гэнэ.


Ёланте Шнейдэр Кабау
Голландын шигшээн түлхүүр тоглогчдын нэг Вэсли Шнейдэрийн эхнэр Германы олон ангит киноны од, модель байсан тэрээр одоо үнэт эдлэлийн дизайнер хийдэг гэнэ. Мөн тэрээр хүмүүнлэгийн ажилтан бөгөөд “Охидыг чөлөөл” буяны байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, Энэтхэг болон Зүүн өмнөд Азийн хүчирхийллийн золиос болсон охид бүсгүйчүүдэд туслах үйл ажиллагаанд гар бие оролцож байжээ.


Алекс Жеррард
Английн шигшээн төвийн хагас хамгаалагч Стивен Жеррардын гэргий. 2007 онд хуримаа хийж байсан хосууд маань Лилли, Лэкси, Лоордес гэсэн гурван охинтой. Хуучин OK сэтгүүлд сэтгүүлч хийдэг байсан Алекс одоо фитнесс болон эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг блог хөтлөхөөс гадна гурван охиноо хүмүүжүүлдэг гэрийн сайн эзэгтэй юм.

Сара Карбонеро
Европ болон дэлхийн аварга, энэ жилийн Аваргуудын Лигийн аварга Испанийн шигшээ болон Реал Мадрид багийн хаалгач Икер Кассиласын үзэсгэлэнт гэргий. Спортын сэтгүүлч тэрээр 2010 оны дэлхийн аваргын үеэр Кассиласын анхаарлыг сарниулж гоол алдахад хүргэсэн хэмээн зэмлүүлж байсан үзэсгэлэнтэй бүсгүй юм.



Лена Геркэ
“Германы дараагийн топ модель” тэмцээний ялагч бүсгүй маань “Нью-Йорк Загварын Долоо Хоног “ –т оролцсоноос гадна алдарт H&M брэндийн сурталчилгаанд тоглосон байна. Тэрээр Германы хөлбөмбөгч Сэми Хэдирагийн найз бүсгүй юм.

Мелисэ Сатта
Үзэсгэлэн гоо Италийн телевизийн нэтврүүлэгч Сатта тал бүрийн авьяастай нэгэн. Спортын нэвтрүүлгээс эхлээд инээдмийн хөтөлбөр хүртэл хөтөлдөг тэрээр MTV –гээс хүргэдэг “Total Request Live” нэвтрүүлгийн Итали хувилбарыг хүртэл хөтлөдөг байна. Ганын шигшээн довтлогч Кэвин Принц Боутэнгийн найз бүсгүй бөгөөд тэд хоёр сартай хүүтэй юм.



Фэнни Нигуэша
Супер Марио хочит Италийн дэггүй хөлбөмбөгчин Марио Балотеллитэй сүүлийн үед нэрд холбогдоод буй Фэнни хүүхэмсэг явдалтай эрийг номхруулж чадсан хэмээн яригдах болсон. Тэрээр өөрөө ч мөн адил багагүй дуулианы эзэн бөгөөд 2009 онд Германы Vogue сэтгүүлд зураг нь гарч явсан алдартай нэгэн. Тэрээр Мариогийн талаар "Би ийм хүнтэй бүх насаараа амьдарсан ч чадна" хэмээн ярьж байжээ


Сэтгэгдэл байхгүй байна