Харанга хамтлагийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн баяртаа зориулж хамтлагийн гишүүн бүр өөрсдийн бие даасан тоглолтуудаараа бэлэг барьж байгаа билээ. Мөн тэд хүмүүнлэгийн үйл ажиллагааг ч идэвхтэй хийж байгаа. Хамтлагийн гитарчин Я.Одсүрэнгийн “Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа” тололт өнгөрөгч тавдугаар дугаар сарын 17-18-нд болсон. Харин дуучин Х.Лхагвасүрэн “Морин хуур, Толин хул” хэмээх анхны бие даасан тоглолтоороо үзэгч фенүүддээ энэ жилийн баяр наадмаар бэлэг барьсан юм. Мөн тус хамтлагийн аргил гитарчин Чука өнгөрөгч есдүгээр сарын 27, 28, 29-нд “Содон аялгуу”тоглолтоо хийсэн билээ. Тэгвэл одоо хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ “HARANGA & Puje” нэртэйгээр бие даасан тоглолтоо зургаадугаар сарын 13-ны 19:00 цагт “UB palace”-д хийх гэж байна.
Тоглолтын найруулагчаар “On and Off” продакшны найруулагч С.Ононбат ажиллаж байгаа. Хамтран ажиллагч байгууллагаар хүнсний манлай үйлдвэр “Талх чихэр” ХХК-ны хамт олон Тайвань улсын “Lazer” брэндийн бөмбөрийг зөвхөн бөмбөрчин Пүүжээд зориулж тусгай захиалгаар дунд гарын жийпний үнээр хийлгэж өгчээ. Тэрээр тоглолтондоо яг л 23 настай залуу шиг л тоглоно гэж ам алдсан шүү.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна