Гурван дуу дуулаад од болчихдог Монголд дуучин байх чамлагдсан уу, баян өвөрлөгч эрийн гэргий болоод зан нь хувирсан уу "Universe best songs" наадмын анхны ялагч Ч.Цэлмүүн дахин дуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Магтаал, дэмжлэг хослон байж уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн тэрээр анхны бөгөөд эцсийн цомгоо үнэнч фэнүүддээ үлдээгээд явсан билээ.
Уран бүтээл хийж гавиагүй байж урлагаас холдож, ухралт хийлээ гэх шүүмжлэлд өртсөн ч “хуучны Ч.Цэлмүүнийг их үгүйлж байна” хэмээн тэрээр хошуугаа унжуулсан удаатай. Гэтэл эцсийн цомгоо гаргасан Ч.Цэлмүүн төд удалгүй реппер “ Rokit Bay”, “Ice Top” хамтлагтай хамтран дуу, клип гаргаж олны нүдийг орой дээр гаргаад намжаагүй байгаа.
Тэгвэл уран бүтээл төдийгүй өөртөө эрс шинэчлэлийг авчирсан Ч.Цэлмүүнд шинэхэн дурлалын эрхтэн нь хэр зохисон байна вэ? Дурлалын эрхтэн хамраа өндөрсгөсөн Ч.Цэлмүүн хэр сонголт хийснийг дараах зургуудаас харцгаая.


М.СОНОР
Сэтгэгдэл (6)