Аглагийн хийд

Бурханч лам Г.Пүрэвбатын барьж босгосон Аглаг бүтээлийн сүм хэдийнээ дотоодын аялал жуулчлалын нэг том төв болжээ. Ажлын өдрүүдэд 600-800, амралтын өдрүүдэд 6000-8000 хүн тус бүтээлийн сүмээр зочилдог байна. Сүсэг сэтгэлт жирийн иргэдээс гадна цэвэр агаар, буйд орчинд гарч тархи оюунаа амраан, бурханы шүншиг, адис оршсон газраас энерги авангаа чөлөөт цагаа өнгөрүүлэх жир сонирхолтой хүмүүс ч олон байдаг болов уу.

Хотоос Дархан орох замд буюу 192 км давхиад Аглаг бүтээлийн сүм гэсэн самбараар эргэж, шороон замаар 6,5 км яваад зорьсон газраа очно. Төв аймгийн Борнуур сумын Далийн ам хэмээх байгалийн тогтоцоосоо өвөрмөц, зориулагдсан юм шиг энэ амны үүдэнд нэг жуулчин 5000 төгрөгийн тасалбар авч дотогш нэвтэрнэ. Цогцолборын гол бүтээн байгуулалт нь Бүтээлийн сүм.

Гарьд арслан хоёрын дундаас төрсөн найман хөлт арслангаар мануулсан тус сүмийг Диваажингийн орны хэлбэр маягаар бодож, тохижуулсан. Үүднээсээ маанийн зургаан үсэг сийлсэн байгалийн ургаа чулуу, өвөрт нь ураг, Энхжингийн орон хэмээгдэх бичил байшингуудад Их хөлгөн судар Ганжуур, Данжуурыг агуулсан, Ногоон дарь эх, Лхам сахиус, Дамдинчойжоо буюу Эрлэг номун хааны хөрөг зураг сэлтээр тохижуулсан нь сүмийн нэг давхар. Хоёр давхарт малгай болон гутлаа тайлж орно, фото зураг бичлэг хийхийг хориглоно. Энэ давхарт Бурхан багшийн их бие байрлах бөгөөд хоймортоо Монголын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба хутагт, гэргий Дондогдулам хатны хөрөг, дээхэн талд нь Г.Пүрэвбат ламд Монголын бурхан шашны урлахуйн их ухааныг зааж, өвлүүлж үлдээсэн 2 их багш, баатрын дуулга бас бус бурхадын хөрөг залрах аж. Цаад талын өрөөнд жинхэнэ сонин бүтээл, олдворуудыг байрлуулсан байх бөгөөд гадны орнуудад бол томоохон музей байгуулаад жуулчдыг татах нэг хэрэгсэл болгомоор олдворууд байх аж.

Сүм байрлах Гарьд уулын эзэн сахиус хэмээх бэлэг эрхтэн нь хэн хүний анхаарал татах амьтнаас авахуулаад аварга могойн хальс, матрын арьс, 4 эвэрт хонь, 6 эвэрт бор гөрөөс, эвэртэй туулай, луу, их арваалж гэх мэт эрт галавын үед л байсан болов уу гэмээр, зүүд нойронд л үзэж харж болох сонин, содон, өвөрмөц үзвэрүүд энэ бүтээлийн сүмийн хамгийн сонирхолтой хэсэг нь болов уу. Эдгээрийн цөөн хэсэг нь байгалиас олдсон буюу бодит зүйлс, ихэнх нь байгалийн чулуу, мод тэргүүтэн дээр суурилж урласан уран сайхны, хийсвэр амьтад хэмээн тайлбарлагч нь тайлбарлана лээ.

Бүтээлийн сүмийн эргэн тойронд эхийн умай, эхийн сав, хүслийн мод, тэнгэрээс буусан сум, маанийн үсэгт хад чулуун бодь суварга гэх мэт маш олон үзэж харах юмс байхаас гадна сүмийн баруун урд талд 2 дүнзэн байшинд Г.Пүрэвбат лам гэргийн хамт амьдран суудаг сууц, зүүн урд талд “Их хишиг” зоогийн газар, урдхан нь лам нарын сууц хэмээх дан дүнзэн байшингууд, ажилчдын гэр хэмээх хэдэн монгол гэр тэргүүтнээс Аглагийн сүм бүрдэх аж.

Туулай, могой, галуу, тахиа, нохой тэргүүтэн энэ орчмын үндсэн оршин суугчдын нэг хэсэг. Бүхэлдээ байгальлаг, бурханлаг, буйдхан, эгэл сайхан амьсгал бүрдсэн цогцолборт газар. Г.Пүрэвбат лам ихэвчлэн өдөртөө эндээ сууж, сүсэгтэн олныг хүлээж авдаг бөгөөд биднийг очих үе их үдийн үе таарсан болоод ч тэр үү, хот руугаа зөрөөд орчихсон учраас уулзалдаж чадсангүй.       

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Зочин
    яг өнөөдөр очиж үзэж сонирхоод ирлээ.уг нь маш сайхан үзэсгэлэнт газрыг олж нэлээд хөрөнгө зарж овоо зүйлсийг хийж бүтээж байгаад нь талархалтай.гэвч явах зам маршрут нь бүрхэг аюулгүй байдалыг хангах тал дээр анхаармаар санагдсан.мэдээж цаашлаад нэлээд олон зүйлийг бүтээн босгож буй дүр зураг үзэгдэж байсан ч ороход хүн бүрээс 5000 төгрөг авдаг нь таалагдахгүй байна.Мөн зогсоол орчимд нуль дамчид багширч байх нь нэн төвөгтэй.
    2018 оны 08 сарын 03
  • Зочин
    дугаар нь байна уу
    2017 оны 05 сарын 31 | Хариулах
  • naagii
    Аглаг бүтээлийн хийдийн ойр хавьд дажгүй амралтын газар байгаа бол уу? Байдаг бол холбогдох дугаарыг нь өгч тус болооч тэгэх үү?
    2016 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Аглаг бүтээлийн хийдийн ойр хавьд дажгүй амралтын газар байгаа бол уу? Байдаг бол холбогдох дугаарыг нь өгч тус болооч тэгэх үү?
    2016 оны 06 сарын 22 | Хариулах
  • иргэн
    Хүн алж шоронд орсон ламыг яагаад шүтээд байдаг юм болоо бас солонгос авгайтай ш тэ цусаа боирдуулсан лам гэж бодохоор нэг л бишээ
    2016 оны 03 сарын 31 | Хариулах
  • энхчимэг
    Сайхан юм аа би удахгүй явна - -
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • naraa
    ter havid ni amraltiin gazar bna uu hayag utas heregtei bna
    2015 оны 09 сарын 25 | Хариулах
  • Зочин
    ХҮНЭЭР ХОГОО ЦЭВЭРЛҮҮЛЭХ БИШ, ХОГ АВЧИРСАН ИРГЭД ӨӨРСДӨӨ Л ХОГОО ЦЭВЭРЛЭЖ, ХОГОО ӨӨРСДӨӨ АНХ АВЧИРСАН ГАЗАРТАА АВААЧИЖ ХАЯХ ХЭРЭГТЭЙ, ЗААВАЛ БУРУУГҮЙ ХҮМҮҮСИЙГ БУРУУТГАХ БИШ, БУРУУТАНГУУТ ӨӨРСДӨӨ УХАМСАРЛАХ ХЭРЭГТЭЙ, МЭДЭЭЖ ӨӨРИЙНХӨӨ ХӨРӨНГӨ МӨНГӨӨР БОСГОЖ БАЙГАА ЭНЭ ИХ САЙХАН БҮТЭЭЛ, БАЙГАЛЬ ДЭЛХИЙН ӨГӨӨЖИЙГ ИРГЭД САЙХАН ҮЗЭЖ, ЭНЕРГИ АВААД БУЦАХ ХЭРЭГТЭЙ, АМАРЧ ЗУГААЛСАН Ч ХОГОО ХАЯХГҮЙ ЦЭВЭРХЭН БАЙЖ, БАЙЛГАЖ БОЛНО, ГАГЦХҮҮ ИРГЭН БИДНЭЭС, НЭГ ГЭХГҮЙ ХҮНИЙ УХАМСРААС ИХЭЭХЭН ШАЛТГААЛНА, БУСДАД БУРУУГ ТОХИХ БИШ, ӨӨРӨӨСӨӨ ХАЙ, АЛДААГАА ЗАС ГЭЖ ХЭЛМЭЭР САНАГДЛАА
    2015 оны 07 сарын 20 | Хариулах
    • Зочин
      яг өнөөдөр очиж үзэж сонирхоод ирлээ.уг нь маш сайхан үзэсгэлэнт газрыг олж нэлээд хөрөнгө зарж овоо зүйлсийг хийж бүтээж байгаад нь талархалтай.гэвч явах зам маршрут нь бүрхэг аюулгүй байдалыг хангах тал дээр анхаармаар санагдсан.мэдээж цаашлаад нэлээд олон зүйлийг бүтээн босгож буй дүр зураг үзэгдэж байсан ч ороход хүн бүрээс 5000 төгрөг авдаг нь таалагдахгүй байна.Мөн зогсоол орчимд нуль дамчид багширч байх нь нэн төвөгтэй.
      2018 оны 08 сарын 03
  • Зочин
    Yag zov.1ee
    2015 оны 07 сарын 18
  • HL
    Сайн байна уу. Хэрэгтэй мэдээлэлтэй сайхан сайт байнаа. Энэ хийд өвөл ажилладаг уу. Цагийн хуваарь, утас байвал илгээж туслана уу. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт, сайн сайхныг хүсье!
    2015 оны 02 сарын 18 | Хариулах
  • 2
    Буоханч лам Пүрэвбат ын утасний дугаар юм уу ажилчнных нь утас бнуу
    2015 оны 01 сарын 16 | Хариулах
  • 1
    Би энэ зун гэр бүлээрээ очсон. Аглагийн хийдэд очиж байгаа хүмүүс очих зам дагуу байгаль орчныг их бохирдуулдаг юм байна лээ. Эхийн умай хад руу ороод сайхан ариусаад гараад ирье гэсэн чинь дотор нь бөөн хог, ундаа усны сав байсан. Ороход бас хүн болгоноос мөнгө авдаг юм байна лээ. Тэр их мөнгөөрөө ядаж хог новшоо цэвэрлүүлж, байгаль орчноо хамгаалж буян үилдэх хэрэгтэй шүү дээ.Ашгийн төлөө биш буяны төлөө байгаасай даа хөөрхий.
    2014 оны 11 сарын 21 | Хариулах
    • Зочин
      Yag zov.1ee
      2015 оны 07 сарын 18
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025