Одоогоос хэдэн жилийн өмнө өнөөдрийг бодоход бас ч гэж юм юм сонин, содон байж дээ. Улаанбаатарт 20 телевиз л үйл ажиллагаа явуулж байсан гээд бодохгүй юу. Гэтэл өнөөдөр энэ тоо утгаа алдаж, тоогоо гүйцэхээ больсныг бид мэднэ.
Тэр үед С1 телевизээр “Өдөн дэр” гэгч нэг нэвтрүүлэг олны хүртээл болж, тэрүүхэндээ л boom болж байв даа. Хөтлөгч нь Халиунаа хэмээх эротик, секси имижтэй гэхээсээ илүүтэй монголжин төрхтэй, шулуухан хэлэхэд хөдөө стильтэй бүсгүй байлаа. Унтлагын торон халад өмсөж, хөхөө тал гаргаад л секси харагдчихдаг юм биш гэдгийг харуулсан энэ бүсгүйг манайхан “Топ” барааны савангийн рекламаар нь илүүтэй таньдаг байв.
Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон хайр дурлал, сексийн талаар хөнддөг энэхүү үдшийн нэвтрүүлэг гэвч хөтлөгчийнхөө залуу нас, секси хувцаслалтаар залуусыг байлдан дагуулж байсан нь үнэн. Харин нэг л өдөр Халиунаа нөхөрт гарч, тайзнаас буусан. Тэгэх тэгэхдээ хэнтэй суусан гээч? Швейцарь Отгоо хочит Отгонжаргал хэмээх эртэй. Энэ үеийнхэн түүнийг тэгтлээ сайн мэдэхгүй, харин үеийнхэн нь бол ёстой андахгүй. Ерээд оны үед хотын төвөөр салхи татуулан давхидаг байсан энэ эр баахан хүмүүсийг Швейцарь гаргаж өгнө хэмээн визний мэдүүлэг авч, тэр нь эцэстээ залилан байсан нь баригдаж, хаа холын Швейцарьт “хар гэр”-т хоригдож байгаад эх орондоо шилжин ирж ял шийтгэлээ үргэлжлүүлэн эдэлсэн цуутай эр.
Эр хүн тугал ч хариулна, туг ч барина гэгчээр халхын шоронд хоригдож явсан болохоос хүсэл сонирхол, зүрх сэтгэл минь том хэвээрээ гэдгийг харуулах гэсэн мэт тэрээр их айлаас гармагцаа “Алтайн хүдэр”-ийн Р.Базараа найзыгаа түшиглэн их бизнест ханцуй шамалж, уул уурхайгаар “занималдан” ядах юмгүй хөл дээрээ боссон. Удаа ч үгүй, “их айл”-д байхдаа өөрийнх болгоно хэмээн ам гарч байсан бүсгүйгээ буюу “Өдөн дэр”-ийн Халиунааг авч суусан жаатай эр.
Бас ч гэж нөлөө бүхий эрхмүүдээс оройн зоогны урилга гардаж, эрчүүдийн нүд, шүдийг унагаж явсан энэ бүсгүй эцсийн эцэст ийм сонголт хийнэ гэдэгт ёстой хэн ч итгээгүй болов уу. Эмэгтэй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэдэг энэ юм, очиж очиж Швейцарь Отгоотой суугаад байхдаа яахав дээ хэмээн харамлаж, халаглах хүмүүс цөөнгүй байсныг нуух юун. Харин өдгөө “Өдөн дэр”-т бүсгүй маань хаана, юу хийж амьдардаг юм бол доо? Телевизийн эфир чинь үгүйлж л байгаа даа, бүсгүй минь.

Б.ЯЛГУУН
Сэтгэгдэл (6)