"Орхидос" киноны Золоогийн дүрээр олны танил болсон жүжигчин А.Орхонтуул дэлгэцийн урлагтаа эргэж ирлээ. Тэрбээр “Орхидос-1”, “Орхидос-2”, “Нар ойрхон жаргадаг” кинонд гол дүрд тоглож үзэгчдээс харамгүй талархалын үг сонссон. Тэгвэл залуу жүжигчин А.Орхонтуул үзэгчидтэйгээ шинэхэн уран бүтээлээрээ уулзах гэж байна. Тэрээр "Хамгийн сайхан нь" УСК-нд гол дүрийн Заяагийн дүрийг бүтээж үзэгчдэд хүлээлт үүсгээд байгаа сурагтай.
Энэхүү кино нь инээдэм, утга уянга, хайр харуусал, адал явдлыг хоршуулан бүтээжээ. Өнөөгийн залуус ямар гоё гэгээн мөрөөдөл зорилготой байдгийг, түүнийхээ төлөө хэрхэн тэмцдэг, тэвчээр, хөдөлмөр, хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг "Хамгийн сайхан нь" киноны уран бүтээлчид үзэгчдэд хүргэхийг зорьжээ. Киноны найруулагчаар нь зохиолч О.Батзориг ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин А.Орхонтуул, "OPOZIT" хамтлагийн А.Гантулга, Г.Энэрэл, жүжигчин Р.Адьяа, Ц.Цэрэнболд нар тогложээ. Харин киноны нээлт энэ сарын 13-нд албан ёсоор нээхээр болжээ.
М.Сонор
Сэтгэгдэл (1)