Макс Ганбаагийн пиар politic

Монгол эр хүний чимэг бол сайн морь, сайхан хүүхэн гэх мөрдлөгийг амьдрал дээрээ ягштал биелүүлдэг эрхэм бол “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар. Анхлан битүү морь худалдаж авсан нь нь тэр жилдээ сайн хурдалсанаар хурдан моринд эргэлт буцалтгүй “орсон” энэ ноёнтон эр хүний хийморь лундаа хурдан хүлэгт оршдогт бат итгэдэг. Үнэхээр хурдан хүлгийн хийморь тэтгэсэн үү, төрөлхийн гүйлгээ ухааных уу, бизнест чамлахааргүй амжилт гаргасныхаа дараа хувийн амьдралаа төвхнүүлсэн. Оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр Монголын сайхан бүсгүй алтан эрдэнийн өргөмжлөлт мисс Д.Уянгалянхуатай хөлгүй хурим хийж, Монголын сайхан хосуудын тоог нэгээр нэмсэн билээ. Хайртай гэргийдээ эртний хатад, язгууртнуудын үнэт эдлэл, чимэг зүүлт харамгүй зориулдаг ноён Д.Ганбаатар хэдийгээр сургууль соёл гэж сүйдтэй юм төгсөж, дүүргээгүй ч гүйлгээ ухаан, бизнес сэтгэлгээ гэж дийлчихсэн эр гэдэг. Ямартаа л амьдралынхаа ханийг сонгохдоо зүгээр нэг бүсгүй биш миссийн титэмтэй бүсгүйг онилсон нь санамсаргүй сонголт огтхон ч биш байсан гэдэг.

Д.Уянгалянхуаг мисс болдог тэр жил, тодруулбал, миссийн тэмцээний өмнөх өдөр ноён Д.Ганбаатар шүүгчдийн зөвлөлтэй уулзаж, гайгүй сайн мөнгө хаяж, найраа хийснээр ёстой битүү морь байсан Д.Уянгалянхуа бүсгүй Монголын сайхан бүсгүйн алтан эрдэнийн титэм тэргүүндээ гялалзуулж байсан нууц түүхийг тэр үеийн миссийн тэмцээний комиссынхон одоо ч шивэр авир ярина. Угаас нууц гэж байдаггүй гэж энэ биз ээ.

Ямар ч байсан Д.Уянгалянхуаг мисс болсон тэр жилжингээ өгзгөндөө хиймэл поролонтой байсан, шүүгчид мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрүүлсэн, тэр хиймэл өгзөгтэй даашинзыг оёх гэж загварын салоныхан бүтэн шөнөжин бүрэн бүрэлдхүүнээрээ нүд анилгүй хоносон гэх шуугиан дэгдэж байсан нь өдгөө хэвлэлийн шарласан хуудаснаа үлджээ.

Ямартай ч мисс гэргий өдгөө Макс Ганбаагийн гайгүй сайн чимэг төдийгүй пиар болдог нь үнэн. Жил жилийн наадмаар ёстой нэг монголжин үзэсгэлэн, үндэсний загварын моодыг үзүүлэх шиг болно доо. Олон олон наадамчид чухам мисс бүсгүйн гоёлыг сонжих гэж Максын уяагаар эргэлддэг нь эргэлзээгүй. Энэ нь пиарын хуулиар бол хамгийн гайхалтай, хамгийн сайн сурталчилгаа гэж байгаа. Зарим нэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарах гэж мөнгө төлдөг бол Максынханд ямар ч байсан ийм зовлон байхгүй. Айхтар хүний пиар политик гэж энэ дээ.

 

Б.Ялгуун 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • bujin
    ene Ganbaatar bel benchingui yadaj l jijig bizness erheldeg baisan bol iim tsaraitai zaluug miss busgui tooh baisan bolov uu?????????????????
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • Zochin
    Ene ehner ni gui ee mun hugshirchee. ..
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025