“Хөхний товч”-инд хүрдэггүй Ц.Бавуудоржоос асуух асуулт

Сав л хийвэл хөхний товч ярьдаг, хүсэл дур ихтэй нэг найрагч байнаа. Нэгэн үе “Хөхний чинь товчинд хүрсэн ч биш дээ..” хэмээх хит дууны шүлэг тэрлэж, янаг тачаалаа уран бүтээлээрээ илэрхийлж байсан яруу найрагч Ц.Бавуудоржийг хүрээнийхэн нь Монголын их амар амгалан хэмээн өхөөрддөг.

Хэдэн жилийн өмнө мань эр Мексик оронд яруу найрагчдын чуулганд оролцоод ирж. Очмогцоо л “Мексик минь чи, Миний амрагхан бөмбөрцгийн хөхний товч. Аяа..” хэмээн шүлэглээд авч. Найрагчид мексик хүүхнүүд ихэд таалагдаж, сэтгэлийг нь гижигдсэн юм байх л даа. Харин арлын орны бүсгүйчүүд таалагдаагүй учраас “Токиогийн бүсгүйчүүдэээс Торгон бэлхүүс харсангүй Башё чи юу хийсэн юм бэ” хэмээн хайку тэрэлсэн байх жишээтэй. Бид Мексикийн “хөхний товч”-нд дөнгөж хуруу хүрээд буцлаа хэмээн харамсангуй өгүүлсэн гарчигтай энэ ярилцлагадаа Акапулко хотыг Мексикийн хөхний товч гэж онцлоод, түүнд дөнгөж хуруу хүрээд буцсанаа учирласан байх юм.

Ингэхэд хэзээд хөхний товчинд хүрч амжилгүй аз дутдаг найрагч эрийн тэр хөхний товч гэдэг нь чухам юу юм бол гэж асуумаар санагдана.

Б.Ялгуун

 

   

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025