Гадаадын олон оронд хайрын бэлэг тэмдэг болдог сонирхолтой зүйлс байдаг. Түүний нэг нь хайрын тангараг өргөж, өөрсдийн хайр дурлал, үүрдийн аз жаргал, хайр сэтгэлдээ үнэнч байхаа илэрхийлж тангараг үгтэй цоожийг хамтдаа өлгөж түлхүүрийг нь хаядаг, эсвэл хэн нэг нь хадгалах заншил юм.
Энэ нь Ази, Европын орнуудаар их түгээмэл. Ийм газар ч хосуудын очих дуртай газруудын нэг болж чадсан байдаг. Хайрын баталгаагаа хийх заншил манайд анх 2011 оны хоёрдугаар сарын 14-ны өдөр хосуудын “Love Locks” хайрын тангараг өргөх үйл ажиллагаа амжилттай зохион байгууллагдаж байсан байна.
Үүнээс хойш хосуудын хайрын баталгаа болсон цоожууд мэр сэр Нийслэл хотын маань өнцөг булан бүрт байх болсон бөгөөд саяхан Монголын залуучуудын холбооны урд моддын дунд хайрын баталгаа болсон энэ зүйл сүндэрлэх болжээ. Залуус ч их сонирхож байгаа юм. Удахгүй манай гудамжуудаар нэг хайрын баталгаа болсон цоожууд өлгөөстэй үзэхдэх нь энүүхэнд байна шүү.
Н.Дарий
Сэтгэгдэл байхгүй байна