“Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү өөрийн хүслээр амьдарч яваа нэгэн. Авьяаслаг дуучин, дэлхийн өнцөг булан бүрээр хэрэн хэссэн аялагч, тун ч өвөрмөц ертөнц характертай түүнийг загвар зохион бүтээгч мэргэжилтэй гэдгийг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Гэхдээ Г.Ганхүү загвар зохион бүтээгчээр хэзээ ч ажиллаж байгаагүй. Жинхэнэ хоббигоо амьдрал дээр хэрэгжүүлж амьд хөгжимтэйгөө одоог хүртэл хамтдаа түүнийг арай унтахдаа хөгжмөө өвөртлөдөг юм биш байгаа гэж хүмүүс явуулдаг. Г.Ганхүүг бас болоогүй ээ “царай муутайчууд”-ын клубын тэргүүн гэж найз нөхөд, дотны хүмүүс нь “чимхэнэ”. Түүний “IRISH pub” дотоод төдийгүй гадаадын зочид төлөөлөгчдийн очих дуртай газрын нэг болоод байгаа. Тэрээр тал бүрийн авьяастай. Дуулна, хөтлөгч хийнэ, спортоор хичээллэнэ, иргэний нийгмийн төлөөлөгч бас бизнес эрхэлдэг гээд бодохоор үнэхээр универсал юм гээч.
Г.БӨРТЭ
Сэтгэгдэл байхгүй байна