Ааштай герман авгай Анке гэж хэн бэ?

Монголд үүрээ засаж, бизнесээ өргөжүүлсэн олон гадныхан бий. Нэгэн цаг үед монхор хамартай, шар үстэй л бол бурхан мэт тахин шүтдэг байсан манайхны дорой зангаас үүдэлтэйгээр гадныхан маш таатайгаар Монголд үүрээ засаж, хэтэвчээ зузаатгасан байдаг. Чухам тэдний нэг нь “MSM” компанийн үүсгэн байгуулагч Лоренз Мелшерс. 1998 онд энэ герман эр, Давид Райнер, С.Болормаа нарын санаачлагаар үүсгэн байгуулагдсан байдаг. Тус хөрөнгө оруулагчдаас бүрдэх хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэг хөрөнгө оруулагч буюу Лоренз Мелшерсийн гэр бүлийг энэ удаад бид онцолж байна. Учир нь монголчуудыг хүн биш мэтээр үздэг гадаадынхны дээрэнгүй зан нь ноён Мелшерсийн гэргийг ийн олны овоо хараанд оруулж ирж байгаа юм. Дашрамд нэмж дуулгахад дор бичигдсэн мэдээллүүд албан эх сурвалжаар орж ирсэн болно.    

Монголд бизнес эрхлэж байгаа гадаадынхан өөрсдийгөө бурхны элч мэт санаж “Монголд бид санасан, хүссэнээрээ амьдарч болох юм байна” гэсэн үзэл дээрэлхүү бодлоор монголчуудтай харьцсаар байна. Нэгэн жишээ, Монголын Бизнесийн Зөвлөлийн дарга Лоренз Мелшерс гэх эрхмийн эхнэр Анке гэгч нь монгол хүнийг дорд үзэх үзлийн тэргүүн эгнээнд гарч ирлээ.

Энэ ааштай авгай эр нөхөр Лорензынхоо байгууллагын ажилтнуудыг хувийн зарц шигээ үзэж, өөрт нь өчиггүй захирагдаж, далайсан газар нь ил гарч, далласан үед нь ил гарч байхыг шаарддаг гэнэ.

Монголд ирээд тэнгэрийн умдаг атгасан мэт болж, дээдсийн амьдралаар амьдарч үзээд, түүндээ хөөрөөд, бууц ирэхгүй байгаа энэхүү Анке гэгч 15 жилийн өмнө бол ердөө зочид буудлын өрөө цэвэрлэгч, үйлчлэгч хийдэг байж. Тэр цаг дор Мелшерс гэх худалдаачны удамтай айлын эрх танхи хүү Лоренз эцгийнхээ зуучлалаар Монголын нөлөө бүхий хүмүүстэй хамтран бизнес эрхлэхээр Монголд ирээд байсан гэнэ. Герман, Монгол хоёрын хооронд явах үедээ нэгэн буудалд согтуу хоноглох үедээ үйлчлэгч бүсгүй Анкегийн урхинд орж, улмаар жирэмсэн болгосон гэх шантаажны улмаас гэрлэсэн байна.

Хэдийгээр Анке өөрийгөө баян айлын эрх танхи хүүтэй суучихлаа, одоо ч зовж үхнэ ээ хэмээн эмээж байсан ч Монголд Лорензыг дагаж ирснээсээ хойш айдас нь ор мөргүй алга болжээ. Тэр жаргалын оронд ирснээ мэдэрсэн юм. Гадаад хүн хараад л хөл алдан гүйдэг, өөрийг нь шал угааж, зочдод бөхөлзөж явсныг төсөөлөх ч үгүй хүмүүсийн дунд Анке өөрийгөө сахиусан тэнгэр, бурхны элч мэт санах жаргалыг юугаар ч солихгүй гэдгээ мэджээ.

Урьд хэн байсан, юу хийж явснаа таг мартчихаад монголчуудыг боол шиг гар хөлийнхөө үзүүрт зарахыг өдрийнхөө гол ажил болгоно. Нөхрийнхөө жолоочийг номгочлон нохойгоо эрхлүүлэх, бүр бие засуулах, өтгөн шингэнийг нь цэвэрлэх үүрэгтэй болгов. Хэтрээд нөхрийнхөө монгол ажилтнуудыг Санзай дахь гэртээ дуртай үедээ дуудан дээр байгаа номыг аваад өг дөө гэхчилэн зарах болжээ. Ажилгүй хүн аргаа бардгийн үлгэрээр зүгээр сууж чадахгүй нөхрийнхөө нарийн бичгийн дарга нарыг байнга мөшгиж, дарамталж суух ч болов. Олон монголчуудыг бөхөлзүүлж байхдаа ааштай Анке нэгэн шинэ зугаа бодож олсон нь үндсэн ажлаа хиймээр байна, цалингаа нэмүүлье гэсэн ажилтны  хүсэлтийг тавлах, доош нь хийх ажээ. Нэгэн удаа тэрбээр нохой маллагч жолоочоо “Утаатай УБ-аас холдуулж цэвэр агаарт алхуулж, эрүүл мэндийг чинь тордож байгаагийн төлбөрийг төлбөл яасан юм” гэж сандаргасан байдаг.

Уг нь ааштай Анке гэрийн үйлчлэгч, нохой маллагч хөлслөх эрхтэй ч нөхрийнхөө компаниас цалинг нь гаргуулаад байгаа нь ашиг сонирхлын зөрчил мөнөөс мөн гэлтэй.

Анкегийн доромжлолыг тэсвэрлээгүй монголчууд ажлаас гарсаар нөхөр нь ганцхан жилийн дотор 6 нарийн бичгийн дарга сольсон түүх бий. Тэрээр нөхрийнхөө нарийн бичгийн дарга нарт Лоренцыг нялх хүүхэд мэт асрамжлан, хамаг хүслийг нь гүйцээж байх хатуу үүрэг өгдөг байжээ.

Герман авгайн ааш гэр, компаниасаа хальсаар Санзай хотхоны оршин суугчид ч “ааштай шар” гэж цоллох болов. Мэдлэг нимгэн, харилцааны соёл байхгүй энэ герман бүсгүй монголчуудыг элдэвлэж, доош нь хийж, зарж, дарж байгааг “Хөх монгол” бүлгэм мэт үндэсний үзэлт бүлэглэлүүд ч аль хэдийнэ анхааралдаа авсан гэнэ лээ.

Б.ЯЛГУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    Zailuulach naad novshiin hyamdhan yanhaniig
    2014 оны 06 сарын 12 | Хариулах
  • german avgaig demjigch
    Yun surtei yum be,Eh orondoo baij neg german avgaid deerelhuuleed baij baival hohino bizdee.Hoh mongol bulgemiinhen ailiin avgai huuhnuud namnadag ajiltai boloo yu
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025