Бяцхан гэр бүлийн “Мөнгөн хурим”

Гэр бүлийн амьдралын хайр халамж аз жаргалыг харуулсан “Бяцхан хосууд” нэртэй телевизийн реалити шоуны оролцогчид болох Билл Клэйн, Женнифэр Арнолд нар өнгөрсөн дөрөвдүгээр сард мөнгөн хуримаа хийж гэрлэлтийн тангаргаа дахин өргөсөн байна. Хосууд маань хоёул өсөлтийн гажигтай буюу одой хүмүүс бөгөөд Жен 96,5см өндөртэй бол Билл 122 см өндөр юм.

Жэн хуримын тангараг дахин өргөх ёслолд зориулан Chloe Dao –гийн даашинз захиалгаар хийлгэсэн юм. Энэхүү хуримын үйл ажиллагааг түүний нөхөр Билл зохион байгуулж байгаа бөгөөд эхнэртээ гэнэтийн бэлэг барихаар Техас мужийн Галвестон далайн эрэг дээр хуримаа хийхээр төлөвлөж гэр бүл найз нөхөд болон ойр дотны 50 гаруй зочдыг урьсан байна.

Шинээр өргөх хуримын тангаргаа бичиж суугаа Женнифэр Арнолд. “Тэр тангараг өргөх тухай надаас сүүлд мэдсэн ч надаас илүү тангараг өргөсөн шүү” хэмээн түүний нөхөр Клэйн хошигнож байжээ.

Хосууд Вилл болон Зое гэсэн хоёр хүүхэдтэй. Том хүү болох Вилл нь дөрвөн настай бол охин Зое нь хоёр настай юм. “Энэ бүхэн үнэхээр гайхалтай байсан. Миний төсөөллөөс ч илүү үзэсгэлэнтэй. Далайн эрэг дээр хүүхдүүдийнхээ хамт хуримаа хийнэ гэдэг үнэхээр гайхалтай байсан” хэмээн Женнифэр People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Зое, Вилл нар аав ээжийгээ ёслолыг гүйцэлдүүлэх санваартан руу дагуулан явж байна. Женнифэр хавдрын улмаас хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн онош авч байжээ. Тиймээс хосууд маань 2013 онд Вилл болон Зое нарыгаа Хятад болон Энэтхэг улсуудаас үрчилж авч байсан байна. Хоёр хүүхэд хоёулаа тэдний ажил өсөлтийн сааталттай аж.

Хосуудыг индэрт рүү алхах үед гэр бүлийнхэн нь сэтгэл зүрхээрээ тэднийг дэмжиж байлаа. “Би Биллийг яаж бүх гэр бүлийнхэн болон найз нөхдөө цуглуулж чадсаныг мэдэхгүй. Надад үнэхээр гэнэтийн явдал болж чадсан” хэмээн Женнифэр ярьсан байна.

Билл эхнэртээ хуримын бөгжөө зүүлгэж байна. Дөнгөж өмнөх өдөр нь Билл Женнифэрт дахин гэрлэх санал тавьсан бөгөөд мөнгөн хуримын талаар ч өмнөх өдөр нь хэлсэн байна.

Хуримын дараа хосууд маань далайн эргээр хоёулхнаа зугаалж цагийг өнгөрүүлжээ. “Өнгөрсөн жилийн хувьд сайн муу ээлжилсэн үнэхээр галзуу жил байсан. Харин бид энэ бүхнийг гайхалтай даван туулж чадсан. Би Женнифэрийн төлөө ямар нэг онцгой зүйл хийхийг хүсдэг байсан” хэмээн Билл ярьжээ.

Тэдний хоёр дах хуримын хоёр дах анхны бүжиг.

Арнолд найзуудын хамт бэлтгэсэн бүжгээ бүжиглэж цугласан олныг гайхшруулж байна.

Хүү Виллийн зүсч өгсөн бялуунаас хосууд маань амталж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025