Алтны магнатыг дагавал ам тосдох уу, охидоо!

Нэг инээдтэй, хөгийн яриагаар мэдээгээ эхлүүлбэл ямар вэ? Ямар вэ ч юу байхав дээ, ингэж л эхлүүлэх нь. Нэг ийм яриа байдаг гэнэ. Ц.Мянганбаяр маш их газар шороо ухаж, байгаль сүйтгэсэн. Тэгээд лам дээр очиж, энэ нүглээ яаж цайруулах вэ гэхэд лам нь, олон охидыг баярлуулж, буян бол, амьдралынх нь асуудлыг шийдэж өг, тэгвэл газар шороо ухсан энэ насны чинь нүгэл багасна гэж л дээ, хэхэ. Ингээд мань эр ламын заасан замаар залуу балчир, загвар өмсөгч голдуу охидын анд гарсан хэрэг гэж байгаа. Үнэн бол мөн ч айхтар эд ээ. За энэ ч яахав, нээрээ л бодоод байхад Ц.Мянганбаярыг дагасан охид хаа очиж өнгөлөг, мөнгөлөг амьдарч байна шүү.

Түүний анхны гэргий Б.Болор хэмээх эгэл даруу бүсгүй бий. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багшилдаг тэрээр “Монгол костюмс”-ын тэргүүн хатагтай Б.Сувдын төрсөн дүү, бас ч гэж удам судар сайтай бүсгүй.

Дараагийнх нь нэрт сэтгүүлч, зохиолч Д.Хатанбаатарын амин хайртай ганц охин Х.Азжаргал. Мөн л ганц охиныг нь төрүүлсэн энэ бүсгүй өдгөө “Маршал таун” хотхонд чамгүй өртөг өндөртэй хүүхдийн цэцэрлэг ажиллуулдаг. Дараа дараагийн залуу, загвар өмсөгч эхнэрүүдийг нь бодвол эхний хоёр гэргий нь ёстой нэг зам мөрөөрөө, даруу төлөв бүсгүйчүүд дээ.

За энэ эхнэрээсээ салаад ч мань алтны магнатын буяны үйлс эхэлсэн дээ. “Найм дахь гариг” хамтлагийн “Арван жилийн дурсамж” дууны клипэнд тоглож, олонд танигдсан арван жилийн охин Д.Пүрэвсүрэн түүний анхны залуу бөгөөд загвар өмсөгч бас топ модель цолтой эхнэр нь. Ёстой л скандал болж байсан даа, тэр үед. Тийм их насны зөрүү, тийм их байж боломгүй амраг, хайрын харилцаа. Удаа ч үгүй Пүүжээ Мөнхжин охиноо тэвэрч, тэдний харилцаа нэг хэсэгтээ л романс дүүрэн, нам гүм байсан байх. Гэтэл нэг л өдөр амьдралд хар шуурга дэгдлээ. Пүүжээгийн хэлснээр хосуудын дундуур хар муур гэтэж орж ирсэн нь ард түмний мисс Д.Ариунцэцэг.

Хайрын сонин гурвалжин үүссэн энэ харилцаа, мөн ч их хэл ам, хов живийн эцэст Д.Ариунцэцэг Хайрмаа охиноо тэвэрснээр намжиж, Пүүжээ “Занаду Майнз”-ын Ганбаяр хэмээх бас нэг уурхайчин эртэй суунаар эцсийн цэгээ хатгасан.

Алив зүйл хариу, бариутай байдаг орчлон. Д.Ариунцэцэгийн амьдрал дундуур гүйж ирсэн дараагийн хар муур нь загвар өмсөгч О.Пүрэвдулам. О.Пүрэвдулам гарч ирснээр Д.Ариунцэцэгийн орон зай ганхаж, өнгөрсөн жилээс тэрээр Солонгост шинэ амьдралаа эхлүүлсэн билээ. Үйлчилгээний соёлоор дэлхийд дээгүүрт орох Korean Air-д ажиллаж байсан тэрээр ажлынхаа хажуугаар Солонгост эрдмийн мөр хөөж эхэлсэн. Хайрт охин Хайрмаа болон гэр бүлийнхэн нь түүнтэй хамт байгаа бөгөөд Сөүлд эхлүүлсэн шинэ амьдралдаа ард түмний мисс тун сэтгэл ханамжтай байгаа гэх. Хэсэгхэн хугацаанд ч болов хэл ам, хий хоосон атаархлаас хол байгаа нь түүнд таалагдаж буй юм байх.

Харин О.Пүрэвдуламын тухайд хөл хүнд болж, алтны магнатын охиныг төрүүлэхээсээ өмнө инстаграмаар нэг толгой эргэм их мөнгөн дунд хөглөрч хэвтээ зургаа тавьж, баярхах, тансаглал гэж юу байдгийг гайхуулж байгаад Бабу охиныг нь төрүүлснээр өдгөө нам жим болжээ. Мэдээж тэр орь ганцаараа алтны магнатын хайрын бурхан биш. Бас нэг загвар өмсөгч ч гэлүү, анагаахын оюутан ч гэлүү, охиныг нь төрүүлсэн бүсгүй саяхнаас олны өмнө ил гарч ирсэн билээ.

Нэг сонирхолтой зүйл байнаа, Ц.Мянганбаяр, О.Пүрэвдулам хоёрын охиныг Тэнгэрмаа гэдэг хэмээх шуум гадуур тархсан. Гэтэл үнэндээ хосууд охиныхоо нэрийг 20 нас хүртэл нууцлана гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм байх. Тэр хүртэл Бабу гэж дуудах юм гэнэ. Сургуульд Мянганбаярын Бабу гэж бүртгүүлээд л явах нь л дээ. Бодвол өнөөх айхтар замыг нь зааж, нүглийг нь нимгэлсэн лам нь ингэж айлдсан юм байлгүй дээ.

Ийн ямар ч байсан материаллаг утгаараа Ц.Мянганбаярын хүүхнүүд өнгөлөг, мөнгөлөг л амьдарч яваа юм. Ядахдаа л бас нэг баяны цайг чанаад, галыг манаад явчихаж байна. Харин идеалист түвшинд, зүрх сэтгэл, нэр төрийн тухайд хэр их сэтгэл хангалуун явдгийг үйл явдлын эзэд өөрсдөө л хариулах байх даа.

Б.ЯЛГУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (12)

  • Зочин
    yaag zuv
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • dorj
    ter hunnii amidral hend hamaatai yum be humuusee ene olon huniig ajiliin bairtai bas olon emegteig amdiraltai bolgoj bn daa jimhene er hun bn aa salsan emegtei bolgon sain sanaj yavaj chadaj bn aa tegeheer humuusee buu ataarh za oortsonoo chadahgui duugui bai za
    2014 оны 06 сарын 11 | Хариулах
  • bataa
    ene tamd ochood zovonodoo.boovnoos ni duujleedl
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • pkx
    хэдэн ч охидтой суусан яах вэ монгол хүмүүс учиртай нөхөн сэргээлтээ ч гэсэн сайн хийчихвэл асуудалгүй бас татвараа сайн төлөх ёстой Харин Мянганбаярт атаархагсад мөн ч их байх юм даа би бол монгол залуу ингэж амьдарч байгааг болж байна л гэнэ
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    1000 gazar delhii uhsan aimaar nugeliig hen uureh .urd nasandaa olon ehnertei laliin ulsad amidarch bsan bh daa bas bayan
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    1000 gazar delhii uhsan aimaar nugeliig hen uureh .urd nasandaa olon ehnertei laliin ulsad amidarch bsan bh daa bas bayan
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • иргэн
    Амаа тосдохгүй алаа точигдоно доо
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    энэ пүрэвдулам ариунцэцэг 2 эрдэнэт хотын нэг загварын дамжаанд явдаг, хамт дасгал хийж загвар өмсөгч болох гэж бэлдэж явсан хүмүүсшд хэхэ
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Мөрөөдлийн ханхүү хаха
    Монголын охид хүүхнүүд ил далд цаагуураа Мянгааг мөрөөдөж амьдардаг юм бишүү.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • mongol
    Хүү хийж чадахгүй эрийг хэн эр гэхэв дээ ийм нэг үг байдаг юм хүүгүй айлыг айлд бүү тооц гэж. Янхан Мянганбаяр ямар ч байсан удам залгах хүүгүй л юм байна. Мянганбаяраас гарсан ирээдүйн баяцхан янханууд нь өөр хүний хүүхэд гаргаад өөр овгоор овоглоод явна шүү дээ. Бурхан Мянганбаярын үйлийн үрийг мэдээд хүү төрүүлэхгүй байхаар гэсгээсэн байх.
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    ene olon ohiduud ni ireeduid uil laig ni uurch bas bie e hudaldah baih da eejuud shigee
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • zochin
    oliggui muu hog ohin gargahaas oor yum hiij chadahgui l dee
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • e
    Byzar
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • huuuuuu
    huutei boloochee,lam heleegui yum uu,huu turuulsen ohintoigoo hasiig bar daa,myangaa
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин
    am tosdox l baix mun bas al tochigdon l gen shuu kkk
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
  • tiim
    tiiime tosdon l gen shvv
    2014 оны 06 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025