Монголын эдийн засгийн овоо хэдэн хувийг сүлжээний бизнес эзэлдэг гэж байгаа. Алдарт “Орифлэйм”-ийн Г.Оюунгэрэлийн шанг нь татаж, ард олны дунд тэр дундаа албан ёсны ажлын байр, харьяалагдах газаргүй иргэдийн дунд газар авсан сүлжээний бизнес олны танил оддыг хүртэл эгнээндээ элсүүлээд авсан адтай. Тэдний нэг нь дуучин Т.Баттогтох.
"Сумын овгор", "Багын найз" зэрэг дуунуудаараа танигдсан далны ясан сийлбэрчин энэ эрийг тун ч элдэвтэй, сүйхээтэй эр гэдэг нь магадгүй сүлжээний бизнест амжилт олсонтой нь холбоотой байж ч мэдэх. Сүлжээнийхээ бизнесийг сайн хийсний учир “Орифлэйм”-ээс Nissan Toyota хар жийпээр шагнуулж байсан гээд хар жийпээр шагнуулж орифлеймийн дээд шагналын эзэн болж байсан удаатай. Ингээд зогссонгүй түүний дараагийн нүүдэл нь улс төр байж мэдэх юм гэсэн дэл сул яриа явна. МАН-ын идэвхтэй гишүүдийн нэг Т.Баттогтох нэг л өдөр улс төрд тоос манаргачихсан, тугаа дэрвүүлээд явж байхыг үгүйсгэх аргагүй гэнэ шүү.
Б.ЯЛГУУН
Сэтгэгдэл (1)