Хошин урлагийн нэгэн цаг, үеийн төлөөлөл болж яваа жүжигчин М.Баярмагнай чөлөөт цаг л гарвал гэр рүүгээ “гүйдэлтэй” гэмээр. Эхнэр, хүүхдээ ихэд халамжлан бөөцийлдөг авьяаслаг жүжигчин маань энэ удаад гэр бүлтэйгээ алхалж явна.
Түүний гэргий Ж.Нарантунгалаг өдгөө хоёр хүүхдийн ээж болсон ч бие галбираа хадгалсан сайхан бүсгүй байдаг. Харин удаад бяцхан “дайчин” нь гэртээ үлдсэн бололтой.
Эднийх “Marshal town” хотхонд төвхнөсөн. Баянхонгорын хархүү, Төв аймагт хүргэн орсон биш байсгээд л хадамлана. Ундтай, устай, яриа хөөрөөтэй хүргэндээ хадам аав нь амь гэлцдэг. Сав л хийвэл хадамдаа том бэлэг зэхдэг тэрбээр найзууддаа ч тун өгөөмөр ханддаг гэсэн шүү. Гэм нь заримдаа тавиад туучихдагийг эс тооцвол Ж.Баярмагнай өглөгийн эзэн, “Энхамгалан хаан” л гэсэн үг.
У.Цахирмаа
Сэтгэгдэл (4)